Оюун ухаан сэргэг бол хэдэн настай, хэр асаргаа шаардлагатайгаас үл хамааран бие даан амьдарч чадна. Асаргааны хүнийг оюуны үйлийн хувьд эргэн санах, баримжаалах, төвлөрөхөд нь дэмжин ажиллаж болно.
Тархийг сэргэг байлгахад оюуны болон биеийн дасгал, нийгмийн идэвхтэй харилцаа онцгой чухал хэмээн Германы Асаргааны Чанарын Төвийн мэрэгэжилтэн тодотгосон байдаг.
1#: Өдөр тутам хийж гүйцэтгэх жижиг даалгаврууд өгөх
Асаргааны хүмүүсийн оюуныг сэргэг байлгахад таавар, бодлого, тэрчлэн эргэцүүлэлт, стратеги боловсруулалт шаардсан тоглоомууд тохиромжтой. Тэрчлэн өдөр тутмын амьдралын хэрэгцээгээрээ дамжуулан оюуны чадамжаа дэмжих хэрэгтэй. Тухайлбал:
● Худалдан авахдаа цээжээр бодох,
● Ил захидал бичиж илгээх
● Хамт сонин унших, түүнийгээ бусдад тайлбарлан ярих зэрэг даалгавруудыг тогтмол хийх нь оюуны чадамжыг сайжруулдаг.
● Худалдан авахдаа цээжээр бодох,
● Ил захидал бичиж илгээх
● Хамт сонин унших, түүнийгээ бусдад тайлбарлан ярих зэрэг даалгавруудыг тогтмол хийх нь оюуны чадамжыг сайжруулдаг.
2#: Хөдөлгөөнөөр тархийг сэргээх
Бүжиглэхээс эхлээд бөмбөг тоглох зэрэг бүх төрлийн биеийн хөдөлгөөнүүд энд багтана. Үүнд:
● Ахмадуудад зориулагдсан зохион байгуулалттай гимнастик, тэргэнцэртэй дасгал зэрэг тэмцээн курсууд үүнийг дэмжинэ.
● Асаргааны хүмүүс богино хугацаанд цэцэрлэгт зугаалах
● Хэдэн алхам шатаар өгсөх
● Өөрөө усанд орох, хувцаслах зэрэг энгийн, хялбар үйлдлүүдээр дамжуулан тархины үйл ажиллагааг дэмжих боломжтой.

3#: Аль болох тогтмол нийгийн харилцаанд орох нь чухал.
Тогтмол олны дунд байх хэрэгтэй. Жишээлбэл:
● Хамаатныдаа зочлох, уулзах
● Найрал дуунд явах
● Төрөл бүрийн эвсэл, холбоо, бүлгэмүүдэд нэгдэх замаар нийгмийн ажилд оролцох
● Асаргааны хүнд утсыг нь гарт нь ойр байлгаж ойр дотны хүмүүстэйгээ шаардлагатай тохиолдолд холбоо барих, сэтгэлээ уудлан ярилцах нөхцлийг хангаж өгөх нь зүйтэй.

Эх сурвалж: Нийтлэлч Надине Милич