Эмчилгээний асаргаа

Өвчин намдаагч наалтыг хэрхэн хэрэглэх вэ?

Хавдартай хүмүүс хавдрын өвдөлтэй байх явдал элбэг ба цаашлан  удаан хэвтсэнээс нурууны цооролт үүсэх, хавдрын өвчний үед эд эсээс дээж зэрэг зарим шинжилгээний аргууд нь өвдөлтөлтийг нэмэгдүүлдэг. Эдгээр өвдөлтүүдийг хооронд нь ялган таниж тохирох өвдөлт намдаах эмийг сонгох нь маш чухал. Үүний нэг сонголт нь фентанил, бупренорфин зэрэг бодисуудыг арьсаар дамжуулан нааж шингээдэг опойд агуулсан өвчин намдаах наалт юм.
Наалт нь тариа хийж нэмэлт өвдөлт үүсгэхгүйгээс гадна хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх давуу талтай.

#: Өвчин намдаах наалтын хэрэглээ
● Өвчин намдаах наалтууд нь эм тул заавал эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Иймд эдгээр наалтыг ашиглахын өмнө ЗӨВ НААЛТЫГ, ЗӨВ ТУНГААР хэрэглэх
● Өвчин намдаах наалтыг үрчийлгэхгүйгээр, цавуутай талд нь гараа хүргэхгүйгээр арьсан дээр наана.
● Дараагаар арьсанд сайн шингээхийн тулд 1 минут орчим алгаараа дарж өгнө.
#: Өвчин намдаах наалтыг хэрхэн ашиглах вэ?
Опойд агуулсан наалт нь шархны наалт биш харин эмийн нэг төрөл учраас заавал эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Иймд эдгээр наалтыг ашиглахын өмнө ЗӨВ НААЛТЫГ, ЗӨВ ТУНГААР хэрэглэх шаардлагатай.
#: Анхаарах зүйлс
Өвчин намдаах наалтыг наах түгээмэл хэсгүүдэд
● Хоёр 2 гарын дээд булчин
● Цээж
● Мөрний хэсгүүд
● Хоёр гуяны урд хэсэг
Анхаарах зүйлс
● Наалтыг гэмтсэн, туяагаар шарсан аль эсвэл харшилтай зэрэг эмзэг арьсны хэсгүүдэд наахгүй.
● Тунг өөрчлөхийн тулд наалтыг хайчилж болохгүй.
● Наалтыг солихдоо эхлээд хуучин наалтаа аваад, дараа нь шинэ наалтаа өөр газар наана.
● Хэрвээ тунг өөрчилсөн бол шинэ тунтай наалтыг наахын өмнө бүх хуучин наалтуудыг авна.
● Тунг өөрчлөх эсэхийг заавал эмчийн заавраар хийнэ.
#: Хадгалалт
● Хадгалах газрыг наалтны саванд буй үйлдвэрлэгчийн зааврын дагуу сонгоно.
● Өвчин намдаах наалтыг гэрийн нөхцөлд хэрэглэхийн өмнө ба хойно хүүхдүүд болон дурын хүн хүрэх боломжгүй баталгаатай газар хадгална
● Бага насны хүүхдүүд ил буй өвчин намдаах наалтаар тоглосноор хордлогод орох явдал олонтоо тохиолддог ба зарим үед бүр үхлийн аюулд өртдөг тул шинэ болон хэрэглэсэн наалтуудыг хүүхдээс хол байлгана!
#: Хэрэглэсэн наалтаа хэрхэн хаях вэ?
Өвчин намдаах наалтынг хэрэглэсний дараа ЗӨВ ХАЯХ шаардлагатай:
Хэрэглэсэн наалтыг наалддаг хэсгээр нь давхарлан наана.
Дахин нойтон, энгийн цаасанд бооно.
Дараагаар гэрийн хогонд эсвэл асаргааны тусгай албаар дамжуулан эмнэлгийн хог хаягдалд өгч болно.
Жорлонд хаяж болохгүй.
Хэрэггүй болсон эсвэл хэрэглээгүй өвчин намдаах наалтыг эмийн сан эмнэлгийн зориулалтын хогонд хаяхаар авдаг.
#: Наалтын гаж нөлөө:
● Өвчин намдаах наалт хэрэглэж эхлэхэд дотор муухайрах, бөөлжих, нойрмоглох зэрэг шинжүүд илэрч болох ба тодорхой хугцааны дараа арилна. Гэсэн хэдий ч энэ талаар эмчтэйгээ заавал ярилцана.
● Опойд агуулсан наалтууд өтгөн хатаадаг. Иймд наалт хэрэглэхдээ тэнцвэртэй хооллолтонд анхаарч хангалттай ус уун, чадвал ихээр хөдлөх хэрэгтэй. Шаардлагатай бол нэмэлт арга хэмжээ авна.
#: АНХААРАХ ЗҮЙЛС
Наалт нь арьсанд халалт үүсгэх талтай учраас хэт удаан тавьбал аюултай үйлдэл үзүүлж болно. Үүнд шалтгаан нь:
● Халуурснаас
● Халуун жин, халуун үр тариатай дэр зэргийг наалтын ойр тавьснаас
● Халуун ус, шүршүүр, банн, сэлэх усны температур 37 градусаас хэтэрснээс
● Арьс гэмтэх аюултай тул наалт хэрэглэх хэсэг хэт үсэрхэг байвал үсийг нь хусаж болохгүй харин хайчаар богиносгоно.
● Өвчин намдах наалтын гаж нөлөөнөөс болоод наалтыг шууд хуулан авах эсвэл оролдож болохгүй. Энэ нь хүндрэл учруулах магадлал өндөр тул эмчтэй заавал тодруулан ярилцах шаардлагатай.
● Унтуулах эм болон архины хэрэглээг харилцан нөлөөллийг анхаарна.
● Хүүхдүүд тэрчлэн мэдрэлийн асуудалтай, цаг хугацааны баримжаа алдсан хүнд наалтыг наахдаа өөрөө хуулах боломжгүйгээр наана.
● Наалтыг наах, хуулахдаа өөрийгөө хамгаалах зорилгоор бээлий хэрэглэнэ. Учир нь хэрэглэсэн наалтанд тухайн бодис их хэмжээгээр байх ба бодисын нөлөө илэрч болно.
● Өвчин намдаагч наалт 12 цагийн дараагаас үйлчилж эхлэх ба наалтыг хуулан авсны дараа ч удаан хугацаагаар үйлчилгээ (24-48 цаг орчим) үзүүлдэг.
Өвдөлттэй хүмүүс опойдын үнэмлэхтэй (мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эм учраас энэ эмийг худалдан авах зөвшөөрснийг илтгэж тусгай үнэмлэхийг өвчтөнд өгдөг) байж, биедээ авч явахыг зөвлөдөг. Энэхүү үнэмлэх дээр тухайн өвчтөн хэр их хэмжээгээр хэрэглэдгийг тусгасан байдаг учраас өвчтөн түргэн тусламж авах шаардлагатай үед  хялбар мэдээлэл өгнө.
#: Наалтны тунг хэтрүүлсэн эсвэл багадуулсан үед яах вэ?
Тунг хэтрүүлэх
Цөөн тохиолдолд анхаараагүйгээс болж хэт олон наалт эсвэл буруу тунгаар наалт хийх тохиолдод гардаг. Тэрчлэн санамсаргүй наалтыг буруу хүнд наадаг.
Илрэх шинж тэмдэг:
Тунг хэтрүүлснээс болж нойрмоглох, амьсгал удаашран, хүндэрнэ. Дотор муухайран, бөөлжих, толгой эргэх, хий юм үзэх, манарах, булчин татах, хүүхэн хараа жижигрэнэ.
●Энэ үед наалтыг яаралтай хуулан, хариуцагч эмчийг дуудна.
●Өвчтөнийг ганцаар орхиж болохгүй.

Наалт багадуулах
Зарим үед наалтыг санамсаргүй авахаа мартах тохиолдол бий.
Илрэх шинж тэмдэг
Наалтыг хэт удаан тавьснаас чичрэх, тайван бус болох, өвдөлт ихсэнэ. Энэ үед хариуцаж буй эмчийг яаралтай дуудна.
Наалт нөлөө үзүүлэхгүй байх эсвэл наалтыг хэрэглэх үед өвчин намдахгүй тохиолдолд эмчид хандана. Харин энэ үед дур мэдэн наалтыг нэмж болохгүй гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: Өвчний менежментийн мэргэжлийн багийн гаргасан опойд агуулсан наалтын удирдамж
www.dbfk.de/de/shop/artikel/Leitfaden-fuer-den-Umgang-mit-opioidhaltigen-Schmerzpflastern.php

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 1 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 1

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн