Асаргааны үндэс стандартууд

Гэрээр асран хамгаалагч ярьж байна

Асран хамгаалагчид ярьж байна

Гэрээр асран хамгаалагч ээж, өмгөөөлөгч, СЭЗИС-н профессор Б. Соёл-Эрдэнэ Монгол дахь гэрийн асаргааны талаарх санал бодлоо хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.  Сонирхон хүлээн авна уу.

asargaa.mn: Монголд гэрээр хүн асрахад хамгийн хэцүү тулгамлсан асуудлууд юу вэ? Төрийн оролцоо юун дээр хэрэгтэй вэ?

Б. Соёл-ЭрдэнэМонголд гэрээр хүн асрахад тухайн өвчтний асаргааг хэрхэн хийх вэ гэдэгт мэдлэггүй байдал хамгийн хэцүү байгаа харагдсан. Нэн ялангуяа хэвтрийн хүн цоорох,тухайн хүнийг усанд оруулах, хооллох, ам, шүдийг цэвэрлэх гэх мэт.

Төрийн зүгээс хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, сувилагч нар энэ ажилд идэвхтэй оролцож тусалдаг баймаар. Эмнэлэгт сувилагч, асрагч гэсэн 2 ажилтан аль аль нь асаргааны ажил хийдэггүй. Иймд тусгай асаргааны ажилтнууд хэрэгтэй байдаг.

asargaa.mn: Гэрээр хүн асрахад бусад хамаатан саднууд ямар дэмжлэг үзүүлбэл чухал вэ?

Б. Соёл-Эрдэнэ: Гэрээр хүн асрахад уг асруулагчийг агаар салхи, наранд гаргах, биеэнд массаж хийх, хоол унд өгөх, хувцас хэрэглэл, өрөө байрыг нь цэвэрлэх, өөрийг нь усанд оруулахад хамаатан саднын туслалцаа хэрэгтэй. Мөн дэлгүүр хоршоо орж хүнс болон ахуйн зүйлс худалдан авахад тусалж болдог.

asargaa.mn: Гэрээр хүн асрахад ямар бэлтгэл, ур чадвар хамгийн чухал вэ? Түүнийг хаанаас авч болох вэ?

Б. Соёл-Эрдэнэ:

  • Гэрээр хүн асрахад сэтгэл зүтгэл хэрэгтэй.
  • Асаргааны талаар ном сурах бичиг байхгүй учир өөрсдийн практик туршлага, ардын уламжлалт аргаар л асардаг. Тухайлбал шар болон сүүлний тосоор биеийг нь тослох, айраг сүүгээр арчих, хөл наранд нь бариа хийх гэх мэт.
  • Асрагч хүн их ядардаг тул өөрөө сайн амарч унтаж амрах,хөл гараа тэнийлгэх, дасгал хийх хэрэгтэй.
  • Өмсгөдөг болон дэвсдэг памперсийг эмийн сангаас авдаг бас үнэтэй, харин тэргэнцэрийг улсаас үнэгүй өгсөн.
  • Өвчтөний ор их чухал ялангуяа урдуураа хамгаалалттай.
  • Мөн тухайн хүнийхээ өвчний талаар сайн мэдээлэл,мэдлэгтэй байх ёстой. Тухайлбал элэгний хатуурал нь сэтгэцийн өвчинтэй хавсарвал илүү сэтгэл зүйн ойлголт мэдлэгтэй байх хэрэгтэй.
  • Уналт таталтын үед юм мөргөж унах, хэлээ хазах, дороо бие засах байдлууд гардаг тул маш анхааралтай байх хэрэгтэй.
  • Эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлдэг чадвартай байх. “Зүрх зогсоход, хахахад яах вэ?”, гэдгийг сайн мэдэх айж сандрахгүй байх нь чухал. 103,105 гэсэн утсанд яаралтай мэдээлэл өгнө.

Мэдлэг, мэдээллээ хуваалцсан танд баярлалаа. Танд болон хүүд нь сайн сайхныг хүсье.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 3.4 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 10

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн