Эмчилгээний асаргаа

Эндээс та эмчилгээний асаргаатай холбоотой практик арга, зөвлөмжүүдийг олох болно. Эмчилгээний асаргааг байнга эмнэлгийн мэрэгжлийн хүмүүсээр хийлгэх боломжгүй байдаг. Иймд эмчилгээний асаргааны анхан шатны суурь мэдлэг танд хэрэгтэй.

Эдгээр тусламж, аргачлал, зөвлөгөөг мэргэжлийн асрагч, сувилагчид хамгийн сайн мэдлэг, туршлага, итгэл үнэмшилдээ тулгуурлан боловсруулсан болно.

Хэвтрийн хүний асаргаа 2

Нас ахихад ялангуяа өтөл ахмад настангууд биеийн идэвхитэй үйлийн хувьд гадаад орчин бусад хүмүүсээс хараат болох явдал ихэсдэг.
Зааварчилгаа видеотой.

Хавдрын эмчилгээний дагалдах нөлөөг бууруулах

Хэдийгээр химийн болон туяаны эмчилгээ жилээс жилд сайжирч байгаа ч, дагалдах нөлөөнүүд амьдралын чанарт хүчтэй нөлөөлдөг. Зарим энгийн аргаар эдгээрийг зөөлрүүлэх боломжтой. 

Хавдрын хагалгааны дараахь асаргаа

Монголд хавдрын хагалгаанд орсон өвчтөн ойрлцоогоор 6 хоногийн дараа гэртээ гарах шаардлагатай болдог.

Тулай өвчний үеийн асаргаа

Тулай өвчин ( GOUT, ПОДАГРА ) гэдэг нь шээсний хүчлийн давс /урат/ үенд хуримтлагддаг үений өвчин юм. Эмнэл зүйд ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.

Хөлдсөн хүнд үзүүлэх тусламж

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ.

Халуурах, дэмийрэх үеийн тусламж

Арьсны захын судас нарийсч, хөлс ялгаралт, дулаан алдалт багасах, элэг булчинд бодисын солилцоо эрчимжиж булчин чичрэн дулаан ихэсэхийг ХАЛУУРАХ гэнэ. (Ерөнхийдөө биеийн температур ихсэх үзэгдэл юм.)

Цус алдалтын үеийн түргэн тусламж

Хүний биед 4.5-6 л цус байдаг ба эд эрхтний ажиллагааг хүчил төрөгч тэжээл, эрч хүчээр ханган, биеийг бохироос цэвэрлэн, гэмтэл шархыг эдгээн, халдвараас сэргийлдэг.

Цус харвалтын үеийн шуурхай тусламж

Цус харвалтын үндсэн шалтгаан нь тархин дахь артерийн судас бөглөрөх эсвэл хагарах явдал.
Зааварчилгаа видеотой.

Хиймэл амьсгал хийх

Хүний амьдралд санамсаргүй нөхцөл байдлаар хэн нэгэнд яаралтай тусламж үзүүлэх шаардлага тохиолддог.
Зааварчилгаа видеотой.

Хүүхдийн нөхөн сэргээлт

Хүүхэд залуучуудын эмчилгээний нөхөн сэргээлт архаг өвчнийг илааршуулах, хойчийн үр дагаврыг багагсгах, сургууль болон сургалтын бүтээмжийг сайжруулахад зорилготойгоор тусална. Ингэснээр залуу өвчтөнүүдийн амьдралын чанар тогтвортойгоор дээшилнэ. 

Ухаан алдалтанд үзүүлэх анхны тусламж

Хүн гадны ямар нэгэн цочролд хариу үзүүлэхгүй болохыг ухаан алдах гэнэ. Мөн ухаан алдахгүйгээр гэнэт баримжаагаа алдах, зүг чигээ мэдэхээ болих, хөших зэрэг ч ухаан балартлын хэлбэрт тооцогддог. Түргэн тусламж дуудаж иртэл нь анхан шатны тусламж үзүүлнэ. 
Зааварчилгаа видеотой.

Хөнгөвчлөх асаргаа

Хөнгөвчлөх асаргаа нь өвчтөний сүүлийн өдрүүд, долоо хоног, саруудын амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулан, эцсийн замд нь хүн ёсоор асарч, тойлон үдэх явдлыг баталгаажуулахад оршино.

Шээс, өтгөн задгайралтай хүний асаргаа

Өтгөн шингэний задгайралт гэдэг нь бие засахад тохиромжгүй газар шээсээ барьж чадахгүй тохиромжгүй нөхцөл байдалд өөрийн хүслийг үл харгалзан бие засахыг хэлнэ.
Зааварчилгаа видеотой.

Хэвтрийн хүний асаргаа 1

Хэвтрийн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хөндлөнгийн хүний тусламжгүйгээр өөрөө бие даан босох чадваргүй хүнийг хэвтрийн хүн гэж нэрлэнэ. Үүнд: Цус харвалт, саажилт, хөгшрөлт, мэдрэлийн системын гэмтэл, кома, насны доройтол, хөгжлийн бэрхшээл, тахир дутуу, эрхтэн дутуу болон бусад өвчнөөс шалтгаалан хөндлөнгийн хүнээс хараат, хэвтэрт байхаас өөр аргагүй болсон хүмүүс орно.
Зааварчилгаа видеотой.

Зүрхний шигдээсний дараахь нөхөн сэргээлт

Зүрхний шигдээсний дараах нөхөн сэргээх эмчилгээ нь өвчтөнийг буцаад өдөр тутмын амьдралдаа, цаашлаад ажилдаа буцан оруулах зорилготой.
Зааварчилгаа видеотой.

Цус харвалтын дараахь нөхөн сэргээлт

Тархин дахь артерын судас бөглөрөх эсвэл хагарах явдлыг цус харвалт гэж нэрлэдэг. Тийм учраас бидний тархи хүчил төрөгчийн дутагдалд ордог.
Зааварчилгаа видеотой.

Туяа эмчилгээний хор тайлах асаргаа

Цөмийн технологийг анагаах ухаанд хэрэглэж байгаа маш том жишээ бол туяа эмчилгээ юм. Нэгэнт хожуу үедээ орсон газар авсан хавдрыг цус тогтоох, өвдөлт намдаах, бусад хүндрэлтэй байгаа шинж тэмдгүүдийг нь бууруулах, хөнгөвчлөх зорилгоор, өвчлөлтэй хэсгийг бусад эрхтэндээ үсэрхийлээгүй байхад нь эмчлэх зорилгоор туяа эмчилгээг хийдэг.

Хиймэл гэдэстэй хүний асаргаа

Ихэвчлэн гэдэс тайруулах хавдрын хагалгааны дараа энэхүү асаргаа нэн шаардлагатай.

Хоолойн гуурстай хүний асаргаа

Ихэвчлэн ам, толгойн хэсэгт хагалгаанд орсон хүнд хэвийн амьсгалах ажиллагааг дэжмих зорилгоор хоолойд гуурс суулгана. Хоолойд суурилуулсан хиймэл гуурс нь яг бидний хамар, ам шиг хиймлээр агаар солилцох боломжийг олгож байдаг.

Хавагнах үеийн асаргаа

Хавагнах гэдэг нь томрох гэсэн утгатай эзлэхүүн нэмэгдэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл биеийн эд эсэнд, эсвэл хувьд илүүдэл шингэн хуримтлагдахыг хаван гэнэ. Анагаах ухааны судалгаанд хаван дэлүү, элэг зэрэг дотод эрхтэнд нөлөөлөх тухай хүртэл дурдсан байдаг. 

Сэтгэл зүй, оюун санааны дэмжлэг

Сэтгэл зүйн дарамт ихэвчлэн биений өвдөлт бэрхшээлээр мэдэгдэнэ. Сэтгэл зүй, оюун санааг дэмжих аргаар асрах буюу тоглуулах аргууд, оюун санааг дэмжих сэргээх арга хэмжээ тоглоом бодлого зэргийг эрхэмлэнэ.
Зааварчилгаа видеотой.

Өвчин намдаах аргууд

Хүний бие маш олон хэсгээс бүрддэг. Бидний буруу хэвшил, өдөр тутамд хийдэг зүйлс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Өвдөлтийн зэрэг тогтоох

Өвчин гэж бие махбодийн амьдралын үйл ажиллагааны үндсэн явцуудын зохицсон удирдлагын системийн доголдол, эд эс, эрхтэн тогтолцооны харилцан үйл ажиллагааны механизмын гэмтэл юм.
Зааварчилгаа видеотой.

Зүрхний цохилт хэмжих

Зүрхний цохилт гэдэг нь зүрхнээс тарааж буй цусны урсгалын артерийн хананд очиж байгаа цохилт юм.
Зааварчилгаа видеотой.

Усны хангамж хэмжих

Асруулагчийн усны хэрэгцээг зохистойгоор хангах мэдлэг мэдээлэл, шаардлагуудыг тодруулна. Асуудал нь хүн өөрөө хэр цангаж буйгаа мэддэггүй. 

Хүчилтөрөгч хэмжих

Нярай хүүхдэд хүчилтөрөгчийн хангамж хэмжих, хүчил төрөгч өгөх тухай өгүүлнэ.

Сахар хэмжих

Өвчтөн асруулагчийн цусан дахь сахарын хэмжээг хянаж, өөрчлөлтийг түргэн шуурхай мэдэх, мөн түүнд тохирох арга хэмжээг авах зорилгоор цусан дахь сахарын хэмжээг хэмждэг.  

Даралт хэмжих

Артерийн даралт гэдэг нь: артерийн хананы дотор хананд нь үүсч буй цусны даралтыг хэлнэ. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систол, диастолын даралтаар тодорхойлно. 

Зүрхний шигдээсний үеийн шуурхай тусламж

Зүрхний өвдөлт гэдэг нь хүчилтөрөгчийн дутагдлын улмаас зүрхний булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж өвдөлтийн рецепторыг (хүлээн авагч) цочроосноор өвдөлт үүсэхийг хэлнэ.
Зааварчилгаа видеотой.

Халуун хэмжих

Биеийн халуунг хэмжих үйлдлийг үйлчлүүлэгчдэд нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд хөнгөн шуурхай үзүүлэх 

Эм уулгах зарчим

Эмчийн заавраар эм хэрхэн уулгах, эм уух зарчмуудын талаар энд өгүүлнэ. Зөв эмийг зөв цагт, зөв замаар хэрэглэх, эмийн жор зааврыг зөв уншихад тусална.