
Эх үүсвэр: ХБНГУ-н “Өвчний удирдлага” асаргааны мэргэжлийн багаас гаргасан “Опойд агуулсан наалт ашиглах удирдамж”, зургийг Роз Воодвард
Опойд агуулсан өвчин намдаагч наалт өргөн дэлгэрсэн ба өвчин намдаах сайн нөлөөтэй. Энд тус наалтыг зөв хэрэглэн, зөв хаях нь хамгийн чухал болно.
Хавдартай хүмүүс хавдрын өвдөлтэй байх явдал элбэг ба цаашлан удаан хэвтсэнээс цоорох, эд эсээс дээж авах зэргээр бусад өвдөлтүүд нэмэгдэнэ. Эдгээр өвдөлтүүдийг ялган, зөв намдаах явдал чухлаар тавигдана. Нэг арга нь опойд агуулсан өвчин намдаах наалт байдаг ба энд фентанил, бупренорфин зэрэг бодисуудыг арьсаар дамжуулан нааж шингээдэг. Наалтын давуу тал нь тариа хийхгүй, хөдөлгөөнийг хязгаарлахгүй.
Өвчин намдаах наалтыг хэрхэн ашиглах вэ?
Опойд агуулсан наалт нь шархны наалт биш харин эм болно.
ХЭРЭГЛЭЭ:
- Өвчин намдаах наалтууд нь эм тул заавал эмчийн хяналтанд ашиглана. Иймд эдгээр наалтыг ашиглахын өмнө ЗӨВ НААЛТЫГ, ЗӨВ ТУНГААР өгөх явдлыг хянадаг.
- Өвчин намдаах наалтыг үрчийлгэхгүйгээр, цавуутай талд гараа хүргэхгүйгээр арьсан дээр наана.
- Дараагаар арьсанд сайн шингээхийн тулд 1 минут орчим алгаараа дарж өгнө.
- Өвчин намдаах наалтыг наах түгээмэл хэсгүүдэд:
- хоёр гарын дээд булчин,
- цээж,
- мөрний хэсгүүд,
- хоёр гуяны урд хэсэг болно.
- Наалтыг гэмтсэн болон туяагаар шарсан, харшилтай зэрэг эмзэг арьсны хэсгүүдэд наахгүй.
- Наалтыг солихдоо эхлээд хуучин наалтаа аваад, шинэ наалтаа өөр газар наана.
- Хэрвээ тунг өөрчилсөн бол шинэ тунтай наалтыг наахын өмнө бүх хуучин наалтуудыг авна.
- Тунг өөрчлөх эсэхийг заавал эмчийн заавраар хийнэ.
- Тунг өөрчлөхийн тулд наалтыг хайчилж болохгүй.
ХАДГАЛАЛТ:
- Хадгалах газрыг наалтны саванд буй үйлдвэрлэгчийн зааврын дагуу сонгоно.
- Өвчин намдаах наалтыг гэрийн нөхцөлд хэрэглэхийн өмнө ба хойно хүүхдүүд болон дурын хүн хүрэх боломжгүй баталгаатай газар хадгална.
- Бага насны хүүхдүүд ил буй өвчин намдаах наалтаар тоглосноор хордлогод орох явдал олонтоо тохиодог ба зарим үед бүр үхлийн аюулд өртдөг тул шинэ болон хэрэглэсэн наалтуудыг хүүхдээс хол байлгана!
НААЛТНЫ ХОГ ХАЯХ: Хэрэглэсний дараа ЗӨВ ХАЯХ шаардлагатай:
- Хэрэглэсэн наалтыг наалддаг хэсгээр нь давхарлан наагаад, дахин нойтон, энгийн цаасанд бооно.
- Дараагаар гэрийн хогонд эсвэл асаргааны тусгай албаар дамжуулан эмийн хогонд хаяж болно.
- Жорлонд хаяж болохгүй.
- Хэрэггүй болсон, хэрэглээгүй өвчин намдаах наалтыг эмийн сан эийн зориулалтын хогонд хаяхаар авдаг.
НААЛТНЫ ДАГАЛДАХ НӨЛӨӨНҮҮД:
- Өвчин намдаах наалт хэрэглэж эхлэхэд дотор муухайран, бөөлжих, нойрмогдох зэрэг шинжүүд илэрч болох ба тодорхой хугцаанаы дараагаар арилна. Гэсэн хэдий ч энэ талаар эмчтэй заавал ярилцана.
- Опойд агуулсан наалтууд өтгөн хатаана. Иймд наалт хэрэглэхдээ тэнцвэртэй хооллолтонд анхаарч хангалттай шингэн уун, чадвал ихээр хөдлөх хэрэгтэй. Шаардлагатай бол нэмэлт арга хэмжээ авна.
Анхаарах зүйлс:
- Арьсны дулаан наалтын нөлөөг түргэсгэн, аюултай хэт үйлчилгээ үзүүлж болно. Дараахь шалтгаанууд байж болно:
- Халуурах
- Халуун жин, халуун үр тариатай дэр зэргийг наалтын ойр тавьж болохгүй.
- Халуун ус – шүршүүр, банн, сэлэх усны температур 37 градаас хэтэрч болохгүй.
- Наалт хэрэглэх хэт үсэрхэг хэсгийн үсийг хусаж болохгүй. Арьс гэмтэх аюултай тул үсийг зөвхөн хайчаар богиносгоно.
- Өвчин намдаах наалтын дагалдах нөлөөнөөс болон наалтыг шууд хуулан авах, завсарлаж болохгүй. Энэ нь хүндрэл учруулах магадлал өндөр тул эмчтэй заавал тодруулан ярилцах шаардлагатай.
- Унтуулах эм болон, архины хэрэглээг харилцан нөлөөллийг анхаарна.
- Хүүхдүүд, тэрчлэн мэдрэлийн асуудалтай, цаг хугацааны баримжаа алдсан хүнд наалтыг наахдаа өөрөө хуулах боломжгүйгээр наана.
- Наалтыг наах, хуулахдаа өөрийгөө хамгаалах зорилгоор бээлий хэрэглэнэ. Учир нь хэрэглэсэн наалтанд тухайн бодис их хэмжээгээр байх ба бодисын нөлөө илэрч болно. .
- Өвчин намдаагч наалт 12 цагийн дараагаар үйлчлэх ба наалтыг хуулсны дараа ч удаан хугацаагаар үйлчилж байдаг.
- Өвдөлттэй хүмүүс опойдын үнэмлэхтэй байж, биедээ авч явахыг зөвлөдөг. Энэ үнэмлэхээр тухайн хүнд опойд хэрэгтэй ба хэдий хэмжээгэр хэрэглэхийг баталдаг ба түргэн тусламж ирэх, эмнэлэгт хэвтэхэд хялбар мэдээлэл өгнө.
Наалтны тунг хэтрүүлсэн эсвэл багадуулсан үед яах вэ?
- Тунг хэтрүүлэх– Зарим тохиолдолд анхаараагүйгээс болж олон наалт эсвэл буруу тунгаар наалт хийх тохиолдод гардаг. Тэрчлэн санасаргүй наалтыг буруу хүнд наадаг. Шинж тэмдгүүд: Тунг хэтрүүлснээс болж нойрмоглох, амьсгал удаашран, хүндэрнэ. Дотор муухайран, бөөлжих, толгой эргэх, хий юм үзэх, манарах, булчин татах, хүүхэн хараа жижигрэнэ.
- Энэ үед наалтыг яаралтай хуулан, хариуцагч эмчийг дуудна.
- Өвчтөнийг ганцаар орхиж болохгүй.
- Наалт багадуулах – зарим үед наалтыг санамсаргүй багадуулах тохиолдбол бий. Шинж тэмдэг: чичрэх, тайван бус болох, өвдөлт ихсэх
- Хариуцах эмчийг яаралтай дуудна Наалт НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ байх
- Наалт нөлөөлөхгүй байх – Бас наалт хийснээр өвчин намдахгүй бол бас эмч дуудна. Энэ үед дур мэдэн наалтыг нэмж болохгүй.
Опойд агуулсан өвчин намдаагч наалт нь эм тул зааврын дагуу, зөв ашиглацгаая.
