Эмчилгээний асаргаа

Цооролтын зэрэглэл

Цооролт гэж юу вэ?
Даралтаас үүссэн шархыг цооролт гэнэ. Арьсны аль нэг хэсэгт үргэлжилсэн урт хугацаанд эсвэл богино хугацаанд маш хүчтэй дарагдсанаас үүсдэг. Жишээлбэл хэн нэгэн тодорхой нэг байрлалд удаан байж цөөхөн эргэснээс болно. Тодруулбал даралтын шарх буюу хэвтрийн шарх гэж нэрлэдэг.

#: Цооролтын үр дагаварууд
Энэхүү шархны үр дагаврууд ноцтой буюу ба дарагдсан эд эсүүдийн цусан хангамж муудаж, эд эсүүд хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр үхжин, ил задгай шарх халдвар авч, цусны бохирдолд хүргэх аюултай.
#: Цооролтыг яаж таних вэ?
Ташаа, шүүж, өсгий зэрэг мах бага арьс яс үрэлцэх хэсгээр голлон үүснэ. Учир нь энд эд эсүүдийн даралтыг зөөллөх зөлөн эд байхгүй тул амар үүснэ.
Даралтын шарх ба цооролтыг аль болох эрт таньвал сайн.
Цооролт дараах дөрвөн үе шаттайгаар явагддаг.
#: Цоорлын өмнөх шатны шинж тэмдэг
Хэн нэгэн өөрөө хөдөлж чадахгүй боловч биеэ мэдрэх чадамж нь алдагдаагүй үед жишээлбэл суухад “эвгүй” болох, эсвэл биений аль нэг хэсэгт “мэдээ алдах” шинж илэрвэл, эсвэл удаан суусны дараа өвдөлт мэдэрч байвал эдгээр нь даралтын шархны анхны дохионууд болно. Энэ үед та цооролт үүсэхээс сэргийлж яаралтай арга хэмжээ авч эхлэх шаардлагатай.
1#: Нэгдүгээр шат, Арьс улайх
Хөнгөн маягийн улайлт. Арьсны аль нэг хэсэг байнга улайсан байвал хамгийн эхний анхаарч үзэх шинж тэмдэг. Энгийн улайлт дарахад цайрдаг бол даралтын шархны буюу цооролтын улайлт хэдэн цагаар улайсан хэвээр байдаг.
2#: Хоёрдугаар шат, Арьс үрэгдэн, цэврүүтэх
Арьс зөвхөн улайх биш хөнгөн маягаар гэмтэн үрэлт, цэврүү үүссэн байна.
3#: Гуравдугаар шат, Задгай шарх
Гуравдугаар шатанд мэдэгдэхүйц гүн шарх үүснэ. Арьсний эд эсүүд эвдрэн, бүрэн гэмтсэн байна.
4#: Дөрөвдүгээр шат, Яс ил гарах
Цооролтын хамгийн хүнд хэлбэр буюу энэ үед булчин эсвэл ясанд хүрсэн задгай гүнзгий шарх үүссэн байна. Эдгээр үе шатууд хэр түргэн явагдах нь олон хүчин зүйлсээс хамаарна. Тухайлбал тухайн холгогдож буй хэсэн хаана үүссэнээс шалтгаалаад цооолтын үе шат харилцан адилгүй хугацаанд явагдана. Хэрвээ өгзөг хонго зэрэг өөхлөг эд ихтэй бол 4-р зэргийн цоорол үүсэхэд тохой зэрэг нимгэн хальсархаг эдтэй биеийн хэсгээс илүү удаан хугацаа орно.
#: Цооролт үүсгэх эрсдэлтэй бүлгүүд
Та цооролтын зэргээс гадна хувь хүнээс хамаарсан эрсдлийг давхар тооцох шаардлагатай. Дараах бүлгийн хүмүүс илүү ихээр цооролтонд өртөх талтай:
● Тэргэнцэр, хэвтрийн зэрэг хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс
● Саа саажилттай хүмүүс
● Цусан хангамжийн эргэлт нь удааширсан хүмүүс
● Чихрийн шижинтэй хүмүүс
● Зөнөглөсөн хүмүүс
● Шээс баас задгайрах өвчтэй хүмүүс
● Хэт тарган, хэт туранхай хүмүүс
● Арьсны өвчтэй хүмүүс
#: АНХААРАХ ЗҮЙЛС
Дээр дурьдсан өвчтэй хүмүүсийг асарч буй бол илүү анхааралтай байх ёстой ба ялангуяа өөрөө харуицлага хүлээхгүй зөнөглөсөн хүмүүст илүү хяналт шаардлагатай.

Эх сурвалж: Нийтлэлч, Асаргааны зөвлөх мэргэжилтэн, Соня Маар

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 3 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 3

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн