Хөдөлгөөн гардан ажиллагааны техник

Асаргааны өрөөний тохижилт

Саадгүй амьдрах орчин байрны өмнөх машины зогсоолоос эхэлнэ. Машин барих нь зөвшөөрөлтэй боловч тэргэнцэртэй машинаас орж гарахад арай илүү талбай шаардлагатай.

Саадгүй амьдрах орчин амьдралын чанарыг дээшлүүлнэ.
#: Ахмадуудын саадгүй амьдрах байр
Байшинд болон гэртээ саадгүй орох нь энд хамаарна. Гол бэрхшээлүүдэд: замд явах, түрдэг дугуй болон тэргэнцрээр явахад учрах саадууд байдаг. Бас орон байр тээврийн хэрэгслийн хаалганы өндөр нам босгууд энд хамаарна.
#: Саадгүй амьдрах орчин гэж юу вэ?
● Хаалганы өргөн хангалттай том байх ёстой
● Босгогүй шал ариун цэврийн өрөөнд оруулах ба шүршүүр, банненд орох боломжтой байх зэрэг хөдөлгөөний хязгаарлалтууд өөр өөр байдаг.
● Гар саажилттай бүр гар байхгүй зэргээр ялгаатай хэрэгцээнд үндэслэн тохижуулах тусгай шаардлага гарна
● Зарим үед гэрэл, шүүгээнүүд автоматаар хаагдаж нээгддэг эсвэл хөлөөр ажиллах боломжууд бий.
● Намхан болон, нурууны гэмтэлтэй хүмүүст толийг хэт өндөр бус угаалгын шүүгээнд тулган хийн зохистой байрлуулах шаардлага үүснэ.
● Хөдөлгөөний хязгаарлалттай болон сэтгэхүйн зөнөх өвчинтэй хүмүүст гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөний тохижуулалтууд маш чухал үүрэгтэй.
Үүний тулд саадгүй өрөөний шалгуур үзүүлэлтийн жагсаалт гаргах хэрэгтэй.
1. Ариун цэврийн өрөнд бүгдийг суугаагаар хийх үед угаалгын хэрэгслүүдээ төлөвлөх шардлагатай
2. Өрөө бүрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүд чухал
3. Зардлаа нарийн тооцох шардлагатай
#: Тавигдах шаардлагууд
Асаргааны ШИНЭ байранд тавигдах шаардлагууд
● Өрөөнүүд тэргэнцэрт тохирсон, илүү чөлөөтэй эргэх, том ТАЛБАЙТАЙ байх,
өргөн ХААЛГАТАЙ байх
● Тэргэнцэртэй хүний өндөрт тохирсон ШҮҮГЭЭНҮҮДИЙГ гал тогоо ба баннд байрлуулсан байх
● Хаалгаар ороход БОСГОГҮЙ байх ба нийт байрны 2% ийм шаардлага хангадаг.
#: Ариун цэврийн өрөөний тохижилт, шаардлагууд
● Ариун цэврийн өрөөнд амрах, тайвшрах, мэдрэмж төрөх ёстой. Энд зөвхөн механик арчилгаа төдийгүй тав тухтай байдал сэтгэл санааг дэмжих ёстой.
● Ариун цэврийн бүс - хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохирсон шийдлүүд нэн тэргүүнд тавигдана
● Толь – угаалгын шүүгээнээс шууд эхэлсэн нүүрэн тус байх толь өнцөгдөж байрласан үед дүрсийг будилуулан жорлонд хэрэгтэй хэсэгтээ будилах магадлал ихэснэ
● Далдлагч – коридороос шууд ариун цэврийн өрөөний доторхи хаалга онгорхой байсан ч нууцлагдсан байвал зохино. Үүний тул өрөөний доторхи хэлбэрт тохируулан хөдөлгөөнт халхавч нэмж тавих боломжтой
● Туслах хэрэгсэл – Ариун цэврийн өрөөнд зориулсан таатай туслах хэрэгслүүд олон бий. Банны өргөгч шат, шүршүүрны сандал, жорлонгийн суултуурын өндөрсгөгч, биеийн арчилгааг хөнгөлөх бусад хэрэгслүүд орно
● Гэрэлтүүлэг - ``Цайвар ба зорилгод тохирсон`` байх ёстой. Чийгтэй өрөөнд дулаахан гэрэл гаргадаг гоёмсог гэрлүүд, тохируулгатай гэрлүүд байж болно.
● Аюулгүй байдал – Энэ нь ариун цэврийн өрөөний тэргүүн шаардлагад орно. Энд хальтардаггүй шал, дэвсгэр, бат бэх гарын бариул, шүршүүр, банны хальтардаггүй дэвсгэр, банны сандал зэрэг багтана. Эдгээр жижигхэн туслах хэрэгслүүдийн хүчинд банны өрөө тайван амрах хэсэг болно. © Германы саадгүй барилгын DIN-Norm 18040–2 „саадгүй барилга“ стандартад шинээр барих барилгын журамд орсон байдаг.
#: Тохижилтийн төлөвлөгөө тооцоо гаргах
Зөвлөхийн тусламжтайгаар одоогийн байраа үнэлэн, тохижилтын ажлын тооцоо төлөвлөгөө гаргана:
1. Гол гол сул хэсгүүдийг тодруулах
2. Амьдрах орчныг тохижуулах, туслах хэрэгслүүдийн жагсаалт гаргах
3. Асуудалтай давчуу болон аюултай хэсгүүдийг янзалсны дараа амьдрах орчинд бие даалтыг дэмжих дараах туслах хэрэгслүүдийг өргөдлөөр хүсэж болно.
● Цахилгаан шат
● Коридор ба шатны хананы үргэлжилсэн гар тулгуур
● Балкон, шүршүүр, угаалга, жорлонгийн бариулууд
● Өндрөө тохируулдаг тавилга шүүгээнүүд сандал, ажлын ширээ, тавцан, тохиргоотой орны мод, өндөр ор, асаргааны ор
● Явахад туслах таяг, дугуйт сандал
● Хүрэхэд туслах цогц алсын удирдлагын тохиргоо
● Дуудлагын систем
● Дүлий хүний хонх, сонсголын аппарат
● Харааны брэхшээлтэй үеийн дэмжих хэрэгслүүд
● Автомат хаалга цонх онгойлгогч
● Мотортой хөшиг,
● Цонхны бариулын уртасгагч
#: Гэрээ өөрчлөхөд анхаарах зүйлс
Асаргаанд тохируулан ГЭРЭЭ ӨӨРЧЛӨХӨД анхаарах зүйлст:
● ГЭРЭЛТҮҮЛЭГ: хаана харанхуй байна? Хаана хэт их гялалзсан гэрэлтэйг тодруулан тохиргоо хийх
● Явцуу хэсгүүдийг ӨРГӨСГӨХ – мебель босгуудыг тохируулах
● Саад бэрхшээлтэй ХЭСГҮҮД-г арилгах: Шат хаалганы эргэлт балкон, банныг тохижуулах
● АЮУЛТАЙ ХЭСГҮҮД-г саармагжуулах багасгах: ХӨДӨЛГӨӨНТ МЕБЕЛЬ, аюултай хэрэгслүүдийг гал тогооноос зайлуулах
● Онц хэрэггүй хэрэгслүүдийг зайлуулж, хэт дүүрсэн тавилга, шүүгээ өлгүүр зэрэг хасах боломжтой хэсгүүдийг багасгах, дүүрэн, онгойдоггүй шүүгээ савыг зайлуулах цомхотгох
● Зарим туслах хэрэгслүүдийг эрүүл мэндийн даатгалаас төлөх боломжтой. Асаргааны зэргээс хамаарч өрөөний зохижуулах барилгын ажилд 4000 хүртэл евроны дэмжлэг авч болдог. Тэрчлэн асаргааны зэрэглэлээс хамаарахгүйгээр 50.000 Euro хүртэл СБХБ -с насанд тохирсон барилга хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд эсвэл 6.250 Euro хөрөнгө оруулалтын дэмжлэгт орох боломжтой.
https://www.kfw.de/inlandsfoerderung/Privatpersonen/Bestandsimmobilien/Barrierereduzierung.
#: Хэзээ тохижуулах вэ?
Хөдөлгөөний хязгаарлалтууд бага байх үедээ эдгээр тохижуулалтуудыг хийвэл амар.
#: Хэрхэн хийх вэ
Асаргааны хүний саналын хамт мэргэжилтний зөвөлгөөгөөр төлөвлөгөө гарган, мэргэжлийн газруудтай холбогдон гэрээ байгуулж хийнэ.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 5 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 2

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн