Эмчилгээний асаргаа

Цус харвалтын таван шинж

Цус харвалтын шинж тэмдгийг урьдчилан таних амаргүй байдаг.  Ихэнхи тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт тохиолдох нь элбэг. Өвдөлт байхгүй учраас ихэнхи хүмүүс тархиндаа цус харвасныг ухаарахад  нэлээдгүй хугацаа шаарддаг. Тархины бүх эд үйлчилгээг хамарч slot depo 10k буй явц нь өвчтөний ойлгох чадварт нөлөөлдөг тул цаг тухайд нь тусламж авах явдлыг хүндрүүлдэг.
Цус харвалтын таван шинж тэмдэг байдаг ба эдгээрийг мэдэгдэнгүүт огт эргэлзэхгүйгээр яаралтай тусламж дуудах шаардлагатай.

1#: Хэл ээрэх:
Цус харвахад хэл ээрэх явдал элбэг тохиолдох ба гэхдээ дараах байдлаар өөр өөр янзуудаар илэрнэ.
● Тасалдсан, цавчсан маягтай ярих: Өвчтөн телеграмм уншиж буй шиг ярих
● Ойлгомжгүй удаан, бүдэг зуурч ярих
● Үгний үеийг сольж хэлэх
● Буруу үг, үсэг ашиглах
● Бусдын хэлсэн үгийг ойлгохгүй байх
2#: Нэг талдаа татах эсвэл мэдээ алдах
Гэнэт татах, мэдээ алдах мэдрэмжүүд цус харвалтын шинж байж болно. Мэдрэл даган ирвэгнэх мэдрэмж төрнө. Гол шинж нь биений зөвхөн нэг талыг хамарна. Жишээ нь:
● Нэг талын гар ба нэг алга
● Нэг хөл эсвэл нэг тавхай
● Нүүрний нэг тал: Нүүрний нэг талын саажилтын тодорхой шинж бол нүүрний нэг тал унжих
3#: Алхахдаа гуйван, манарах
Гэнэт гуйвж алхахаас гадна тэнцвэрээ алдаж байвал цус харвалтын шинж байж болно. Манарах хэлбэрүүдэд:
● Толгой эргэх - Тойруулган тоглоом дээр эргэж буй мэт мэдрэгдэх
● Хөвөх мэдрэмж – Давалгаа ихтэй үед усан онгоцон дээр явах мэдрэмж төрөх
● Унах, үсрэх айдас – Өндрөөс унаж буй эсвэл үсэрч буй мэт мэдрэмж төрөх
4#: Гэнэт харж чадахаа болих
Гэнэт хараа муудах нь цус харвалтын шинж байж болно. Үүнд:
● Харах талбай багасах - энэ үед энэ нь биений аль нэг талд буй эд зүйл, хүнийг харахгүй байх
● Орон зайн хараа алдагдах – Өвчтөн баримжаагүй болж өөртөө итгэлгүй болох хэрэв нэг нүдээ дарахад баримжаа алдагдаж байвал таны орон зайн харааны мэдрэмж буурсан гэсэн үг.
● Давхарлаж харах – Юмс хоёрчлогдох эсвэл булингартаж харагдах ба ингэвэл тухайн хүн хий тэмтчиж эхэлнэ.
5#: Толгой гэнэт хүчтэй өвдөх
Аливаа цус харвалт заримдаа огт өвдөхгүй явагдаж болох ч гэсэн өвчтөн өмнө огт таарч байгаагүйгээр гэнэт маш хүчтэй толгой өвдөх шинж тохиолддог. Энэ нь тархи хүчил төрөгчийн дутагдалд орон, эхний дохио өгч байж болох ба цаашлан дараах шинж тэмдгүүд хослон нэмж гарна:
● Дотор муухайрч, бөөлжих
● Ухаан алдах
● Төөрөгдөлд орох
● Татах саажих
#: АНХААРАХ ЗҮЙЛС
Эдгээр таван шинжээс аль нэгийг эсвэл хэд хэдэн шинж ,тэмдэг илэрвэл Та маш яаралтай түргэн дуудах ёcтой. Ингэснээр та амь насанд чухал үнэ цэнэтэй цагийг аврах болно.

Эх сурвалж: “Гэрийн асаргаа”- сургалтын гарын авлага

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 5 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 1

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн