Асаргааны үндэс стандартууд

Асаргааны харилцаа

Хамаатан саднаа асарч харах нь ихэнхдээ тэвчээр шаардсан, дарамттай ажил байдаг. Чухам ийм үед сайхан үг хэлэн, эелдгээр хандан, уян зөөлнөөр илж, хальт хүрэх зэргээр хоорондоо харилцах нь маш чухал. Ингэснээр бүх оролцогч талуудад үнэ цэнэтэй хормыг бий болгодог.

Дассан, зохицсон гэрийн орчиндоо буй мэдрэмж нь сэтгэл, оюун санааг тайвшруулдаг тул гэртээ асруулах нь бурхны ивээл ч байж болох талтай. Хэн ч гэрээсээ “хүчээр гарахыг” хүсэхгүй ба тэр тусмаа аав ээжээсээ эсвэл бүр амьдралын хань, гэр бүлээсээ  холдохыг төдийлөн хүсдэггүй. Гэвч гэрийн асаргаа гэдэг томоохон үүрэг даалгавар байдаг ба түүний зардал санхүүжилт, амьдрах орчны тохижилт, эмнэлгийн болон эмчилгээний хангамж асаргаа, тэрчлэн биений арчилгаа зэргээр бүгдийг зохион байгуулах хэрэг гарна.

Энэ бүхэн асаргаанд оролцогч бүх талуудаас “зохион байгуулагдаж болдоггүй зүйл” буюу амьд харилцааг шаардана. Асаргаанд оролцогч хүмүүс хоорондын харилцаа, түүний дотор асруулагч, шууд буюу ойр дотнын хамаатнууд, гэр бүл, хүүхдүүд, ач зээ, тэрчлэн ах дүү, хамаатан, хөрш, найзууд, гадны боловч гэрт ирдэг асаргааны мэргэжилтэн зэрэг олон хүмүүс орно.

#: Хүн байх ба харилцаа
Бүх зүйлс ямар нэгэн байдлаар өөрөөр явагдаж болно. Зарим нь сэтгэл өвтгөнө, олон зүйл айдас болн тусыг үл олох сэтгэгдэл төрүүлж болно. Үүнээс үүдэн хоорондоо ялгаатай хүлээлт ба хэрэгцээнүүд бий болдог. Бүх зүйл дээр бусдаас хамааралтай байх нь гунигтай, бас заримдаа уур хүргэх нь бий. Байнга шинээр хязгаар тогтоох хэрэг гарна. Бүх юмны төгсгөл ойртсон санагдана. Энэ бүхэн юуны өмнө асаргааны бүх оролцогч талуудаас ТЭВЧЭЭР, ЗОРИГ шаардана.
Энэ бол бидний харилцан яриа буюу харилцааны тодорхой агшнууд юм. Үүнд:
● Асаргааны хүнтэй харилцах, хүрэлцэх хөдөлгөөнүүд:
- дуу хоолойны өнгө, авиа, богинохон дуу дуулах,
- тодорхой дохио зангаа үзүүлэх,
- зарим үед инээмсэглэх, нүд ирмэх, тэврэлт зэрэг орно.
● Тэрчлэн бидэнд дүргүйцэх агшин, мэдрэмжүүд бас бий.
- Түүнийгээ хэрүүл, хоржоонтой хэллэг, уур уцаараар харуулдаг.
- Ядарч цуцсан, гутарч сэтгэлээр унасан, өөрийгөө зөвтгөхийн тулд зүтгэх, зөрүүдлэх тохиолдлууд бий.
- Заримдаа бид харамсаж, өөрсдийгөө буруутгах нь бас бий. Энэ бүгд хүмүүний харилцаанд оршин байдаг ба түүнийг ид шидээр алга болгож болдоггүй агшнууд юм.
Асаргааны харилцаанд сайн, сайхан, үнэ цэнэтэй зүйлсээ тодруулан, идэвхжүүлэн, ухамсартайгаар түүнд төвлөрч чадвал бүх зүйл илүү хөнгөн хялбар болно.

Бусад сөрөг хэцүү зүйлсийн  ач холбогдол аяндаа багасаж ирнэ. Эдгээр үнэ цэнтэй онцгой агшнуудыг тодруулан болж өгвөл өдөр бүр түүнээсээ нэгийг сонгон хий.  Хүн бүр чадах хэмжээгээрээ амралтын өдөр, ажлын цагуудаа түүнд зориул. Хүн бүр чадах хэмжээгээрээ.

#: Сонсох, хүүрнэх агшнууд
Хүний амьдралын түүхүүд тоо томшгүй үнэт зүйлсээр дүүрэн. Ийм түүхүүдийг сонирхон тэр талаар тодорхой асуултууд тавь. “Ээжээ та юу мөрөөддөг байсан бэ? Та хэзээ хамгийн жаргалтай байсан бэ? Та амьдралын түүхээсээ ярьж өгнө үү?” гэх мэтээр. Хэрвээ та ээж бол хүүхдээсээ зориуд асуу: “... чи юу хүсдэг вэ?, Чамайг юу аз жаргалтай болгодог вэ?”. Нэг нэгэндээ түүх ярих нь үнэлэмж бий болгон, итгэл төрүүлдэг. Та зүгээр л сонс, аль болох үнэлж цэгнэхгүй байхыг хичээ. Хэрвээ түүх давтагдвал энэ нь их чухал зүйл байсныг мэдэх болно.
#: Инээж уйлах хорвоо
Хамтдаа инээх сайхан. Энэ үед сэтгэл хөнгөрөх мэдрэмж төрдөг. Бидний тархинд аз жаргалын даавар ялгардаг. Инээд нь эрүүл болгож, айдас, дарамттай мэдрэмжийг багасгаж сайнаар нөлөөлдөг. Инээд нь тэнэглэл маягтай, өөрийгөө шоолох байсан ч хамаагүй. Өдөр бүр чин зүрхнээсээ хамтдаа ганцаараа инээх шалтгаан олоорой. Уйлах нь ямар нэг зүйлийг урсгалд оруулдаг. Энэ бол сайн зүйл. Хаагдаж, боогдсон бүх зүйлд замыг чөлөөлж өгдөг. Зарим зүйлс чамаас хальж, зайлан оддог, ингэснээр өөр шинэ зүйл орох зай боломж бий болдог. Өөртөө болон бусдад уйлах боломж олго. Гашуудах чухал, амьдралын бүр жижиг өдөр тутмын зүйл “үхэхэд” хүртэл гашуудах чухал. Өрөвдөх сэтгэл баяр хөөр ба зовлонгийн нулимсыг ялгаж таньдаг.
#: Тайлбарлах, зөрчилдөх
Зөрчилдөх дандаа муу биш. Та өөрийн бодолтой, байр суурьтай, түүнийгээ хамгаалахыг хүсэн тэмцэлдэж буй хэрэг. Энэ бол их амьд үзэгдэл. Ухаантай нь биш хүчтэй нь бууж өгдөг. Хэн чухам одоо илүү эерэг, илүү хүчтэй байна тэр бусдадаа тусалдаг. Нэгэн зөрчлийн дараа хамтдаа аяга цай уугаад суух янзтай сайхан мэдрэмж. Үнэлэмж, хүндлэл эндээс л үүсдэг.
#: Үгээр хөдөлгөх
Эерэг, таатай мэдрэмж өдөөх үгсийг олонтоо яриандаа ашиглана уу.
● Хүнийг нэрээр нь дуудаж ярина уу.
● Баярлалаа, уучлаарай зэрэг үгсийг өргөнөөр хэрэглэнэ үү.
● Мэндчилж, салах ёс хийж дад: “Өглөөний мэнд”, “Сайхан нойрсоорой”, “Сайхан зүүдлээрэй” зэргээр ялангуяа уур амьсгал төдийлөн таатай бус үед их ашиглана уу. Энэ нь таныг хамгаалж, хүчтэй болгодог.
● Уур амьсгалыг сайжруулдаг зан төлөв ба үгсд: инээд алдах, зөөлөн, эелдэг, таатай, уяхан, нүд ирмэх, таашаах, анхаарах, сэтгэл сэргээсэн, амьдралд дуртай, хөөр баясалтай, гайхалтай … гэх мэт
#: Дуугүй хүлээх
Чимээгүй байх нь эдгээх, сайн үйлчилгээтэй. Мэдрэмжийг дээшлүүлэн таатай болгодоггүй гэж үү? Сайхан бодол, сайхан мэдрэмжийг үүсгэх ба сөрөг бодлууд таагүй мэдрэмж үүсгэдэг. Бодолд дарагдсан хүнд үед ярих, бас бичих нь тустай. Өдрийн тэмдэглэл, захиа бичих зэрэг сэтгэлээсээ ямар нэг зүйлийг бичих нь тайвшруулах, сэтгэл хөнгөлөх нөлөөтэй.
#: Сайхан харилцаа бол сүнсний хоол
Хаана харилцаа байна тэнд амьдрал байдаг. Амьдрал хаана байна тэнд харилцаа байдаг. Гэр орон, хамтын цаг хугацаагаа амьдралаар дүүргэ. Чухам үүний тулд цаг хугацаа зориулагдсан байдаг. Хоорондоо сайхан харилцах нь бидний оюун санаа, сэтгэлийн хоол тэжээл. Мөч бүр хэмжээтэй. Та сонголттой байж, өнгөрсөн зүйлсээ тэнд нь үлдээ. Одоог та бүтээнэ. Ирээдүйн өдрүүд харин бэлэг байж болно.
#: Эвийлэх, тайтгаруулах ба уучлах
Асаргааны үе бол нээлттэй харилцааны үе байдаг. Үүнийг ашиглавал цаашдын амьдралд тусална. Хүмүүс хүнд хэцүү зүйлсээ гаргаж ярих амаргүй байдаг ба нээлттэй байснаар их хайр, хандлагыг харуулдаг. Энэ талаараа ярь. Асуулт тавин, хэлэхийг хүсэж буй зүйлсээ хэл. Бүх зүйл байртай. Хүн бүр эрхтэй. Тайтгаруулах нь хамтдаа амьсгалах, дуулах, аялах зэргээр явагдах ба бас зөөлөн илэх, анхааран харах, гар барихаар илэрхийлж болдог.
Үгс ид шидтэй ба уурыг зориг болгон, санаа зоволтыг итгэл болгон, айдсыг хайранд хувиргаж болдог.

Та асаргаандаа өдөр бүр сайхан мэдрэмж, эелдэг үгс, талархсан сэтгэлийн коктейлыг авна уу.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 4.2 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 5

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн