Асаргааны үндэс стандартууд

Германд, гэрээр хамаатнаа асрагчийн зардал, түүний санхүүжилт ба дэмжлэгүүд

Гэр бүлийн хэн нэгэн асаргаанд ороход түүнийг асрах хамаатан ямар нэгэн байдлаар байнга санхүүгийн асуудалд орно. Эдгээр хамаатнууд хуулиар гэр бүлээ асрах цаг, улсын хүүгүй зээл зэргээр дараахь ДЭМЖЛЭГ, САНХҮҮГИЙН ТУСЛАМЖУУДЫГ авах боломжтой. Үүнд:

  1. Гэр бүлээ асрах цаг – Гэр бүлээ асрагч хамаатан 25-с дээш тооны ажилтантай албан газар ажилладаг бол “Гэр бүлээ асрах цаг” авахаар өргөдөл гаргах боломжтой ба 24 сарын турш, долоо хоногт 15 цагаар ажиллахаар ажлын цагаа багасгаж болно. Энэхүү хугацаанд 6 сарын турш ажлаасаа бүрэн чөлөөлөгдөх боломжтой.
  2. Хүүгүй зээл авах – Дээр нь нэмээд та амьдралын зардлаа баталгаажуулахын тулд Холбооны гэр бүл, ахмадууд эмэгтэйчүүд, залуучуудын яаманд хүүгүй зээл авах өргөдөл гаргаж болно.
  3. Цалингүй амралтыг дэмжих мөнгө – Богино хугацаат асаргааны үед ойрын хамаатан 10 ажлын өдөр цалингүй амралт авах эрхтэй. Энэ хугацаанд асаргааны зэрэгтэй эсэхээс үл хамааран цэвэр орлогын 90%-р бодсон дэмжлэгт хамрагдах өргөдөл гаргаж болно. Үүний тулд харгалзах асаргааны даатгалын газарт эмчийн бичиг ирүүлэх хэрэгтэй.
  4. Асруулагчийн тэтгэмж – Хамаатны хүн асаргааг хийхдээ үндсэндээ цалингүй ажилладаг. Харин асаргааны хүн асаргааны 2-р зэрэглэлээс эхлэн асаргааны мөнгө авах эрхтэй. Энэ мөнгө зардлын нөхөн олговор маягаар асаргчид шууд очдог. Асаргааны мөнгөний хэмжээ асаргааны зэргээс хамаарна:
    Асаргааны 1-р зэрэг Асаргааны 2-р зэрэг Асаргааны 3-р зэрэг Асаргааны 4-р зэрэг Асаргааны 5-р зэрэг
    0 Euro 316 Euro 545 Euro 728 Euro 901 Euro

Асаргааны мөнгөний зэрэгцээ “гэрийн асаргааны  завсарлага  авах буюу орлох асаргаа”, бас “шаардлагатай туслах хэрэгслийн санхүүжилтанд”  дэмжлэг авах эрх бас бий.

      5. Орлох асаргааны зардал – Гэрийн асрагаа аар их    ачаалалтай тул сэтгэл гутрал, суужирч унахаас сэргийлэн тухай бүр завсарлага аван амарч,              хүч  чадлаа нөхөн авах шаардлагатай. Асаргааны даатгалд хамаатны асаргааны ач холбогдол өндөр тул асаргааны мөнгөний зэрэгцээ асрагчийн                       амралтын үед орлох, шаардлагатай богино хугацаат тусламж авахад зориулсан мөнгө олгоно:

  Асаргааны зэрэг (АЗ)
 Орлох асаргаанууд 1 2 3 4 5
Ойрын хамаатан  орлон асрах (нэг жилийн дотор 6 долоо хоног хүртэл хугацаагаар) 0 € 474 € 817,50 € 1.092 € 1.351,50 €
Амбулторын асаргаа (нэг жилийн дотор 6 долоо хоног хүртэл хугацаагаар) 0 € 1.612 €
Түр асаргаа(нэг жилийн дотор 8 долоо хоног хүртэл хугацаагаар) 1.612 €
Байртай  өдрийн\шөнийн асаргаа 0 € 689 € 1.298 € 1.612 € 1.995 €
Өдрийн  саатуулагчтай  бүлгүүд 214 €

Эх үүсвэр: https://de.statista.com/statistik/daten/studie/322778/umfrage/soziale-pflegeversicherung-leistungen-nach-pflegestufen/

Орлох асаргааны онцлог бол түр асаргааны мөнгийг үргэлжүүлэн авах боломжтой. Үүнийг ашиглахгүй бол түүний 50% буюу 806 еврог нөхөн орлох асаргаанд нэмж тооцох боломжтой. Нөхөн орлох асаргааг амбулторын асаргаанаас гадна сайн дурын асрагч эсвэл бусад хамаатан садан хийж болно.

           6. Асрагч хамаатны амьдрах ба нийгмийн үйлчилгээний зардлууд – Гэрийн асаргаа арчилгаа их тул ажлын цагаа багасгах шаардлага                         үүснэ.  Энд санхүүгийн сөрөг тал үүсгэхгүйн тулд ажилгүй болон багасгасган цагаар ажилладаг хамаатнууд тэтгэврийн даатгал, ажилгүйдлын               даатгал, ослын даатгалуудад хамрагдах боломжоор хангагддаг.

Дээрх нийгмийн даатгалуудад хамрагдах урьдчилсан нөхцөлүүдэд:

    • Долоо хоногийн 2 өдөр дор хаяж 10 цагийн асаргааны ажил хийдэг
    • Асаргааны 2-р зэргээс эхлэн
    • Ажлын цаг 30 болон түүнээс бага байх

            7. Гэрийн орчинг асаргааны зориулалтаар тохижуулах зардал – Гэрийн асаргаа бэрхшээлгүйгээр явуулах хөдөлгөөний хчөлөөг хангахын                    тулд орон гэрийг саадгүй болгон өөрчлөн тохижуулахад зориулж дээд тал нь 4000 евроны нөхөн олговорыг банны өрөө, шат зэргийг барихад олгоно.

            8. Бусад санхүүгийн дэмжлэгүүд – Асаргааны ДААТГАЛААС асаргааны зэрэглэлээр олгох зардлууд. Асаргааны зэргээс хамаарсан                        АСРУУЛАГЧИЙН ТЭТГЭМЖЭЭС гадна асаргааны зэргээс үл хамаарах сар бүрийн хөнгөвчлөх мөнгө болох 125 евро, сар бүр асаргааны туслах                           хэрэгслийн 40 евроны дэмжлэг олгоно. Дэлгэрэнгүйг дараахь хүснэгтээс харна уу?

Асаргааны зэрэг 1
  1. Хөнгөвчлөх дэмжлэг  125 €
  2. Гэрийн тохижилт арга хэмжээ 4.000 €
  3. Туслах хэрэгсэл сар бүр 40 €
  4. Гэрийн түргэн тусламжийн дуудлагын нөхөн олговор: утасны дугаар бүрд 10,49 €; 18,36 € сарын зардал
Асаргааны зэрэг 2

1-р зэргийн нөхөн олговорууд  1-4 дээр НЭМЭЭД:

 5. Асаргааны мөнгө 316 € хүртэл

6. Асаргааны тусгай үйлчилгээ буюу хэсэгчлэн байрших асаргааны дэмжлэг (Өдрийн- ба шөнийн асаргаа) 689 €

Асаргааны зэрэг 3 1-р зэргийн нөхөн олговор дээр 1-4  НЭМЭЭД:

5.  Асаргааны мөнгө 545 € хүртэл

6. Асаргааны тусгай үйлчилгээ буюу хэсэгчлэн байрших асаргааны дэмжлэг (Өдрийн- ба шөнийн асаргаа) 1262 €

Асаргааны зэрэг 4

1-р зэргийн нөхөн олговор 1-4 дээр НЭМЭЭД:

5.     Асаргааны мөнгө 728 € хүртэл

6.     Асаргааны тусгай үйлчилгээ буюу хэсэгчлэн байрших асаргааны дэмжлэг (Өдрийн- ба шөнийн асаргаа) 1612 €

Асаргааны зэрэг 5 1-р зэргийн нөхөн олговор 1-4 дээр НЭМЭЭД:

5.     Асаргааны мөнгө 901 € хүртэл

6.     Асаргааны тусгай үйлчилгээ буюу хэсэгчлэн байрших асаргааны дэмжлэг (Өдрийн- ба шөнийн асаргаа)1995  €

Тэрчлэн асаргааны санхүүжилт дутагдалтай бол нийгмийн халамжийн газарт хандан өргөдөл хүсэлт  гаргаж болно. Тэндээс бодитоор тооцсон, бүх зардлыг даана.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 4 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 8

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн