#: Асаргаа, сувилгаа хийдэг хүмүүсийг бурхан гэж байдаг бол бурхан шиг шүтмээр санагддаг.
Энэхүү ярилцлагийг хийх үед олон жилийн өмнө Германд гэрийн асаргааны ажил хийж байсан минь санаанд оров. Долоо хоногийн хугацаатай хийсэн тэр ажлыг Берлин хотод оюутны ажил олгодог газраас авсан юм. Гэртээ ганцаараа хөгшнийд өглөө бүр нас барчихсан байх вий гэж бодон айсаар ордог байж билээ. Берлин хотын хуучны өндөр таазтай, эртний нүсэр бор модон тавилагатай, цонхны хөшиг татсан ч сиймхий зайгаар сүүмийсэн гэрэл туссан байранд ганцаархнаа орондоо хэвтэж байгаа эмээгийн дүр зураг намайг угтдаг байв. Гэхдээ тэр эмээ дээр надаас гадна сувилагч, асрагч гэх мэт янз бүрийн хүмүүс ээлжлэн ирж төрөл бүрийн эмчилгээ, асаргаа хийдэг байсан юм. Би зөвхөн хоол, цай л бэлдэж өгөх үүрэгтэй байв. Хааяа эмээгийн үсийг нь самнаад сайхан боогоод өгөхөд тэр их баярладаг байж билээ. Ингэж л анх германы асаргааны системтэй танилцсан юм.
Монголд асаргааны асуудал өнөөдөр олон айл өрхөд ямар нэгэн байдлаар үргэлж байдаг ба энэ нь тэдэнд биеийн болоод сэтгэл санааны түүнчлэн эдийн засгийн хүртэл тодорхой хэмжээний ачаалал болдог. Зарим айл өрхөд бүр зовлон шаналалын хэмжээнд хүртэл дарамт болдог байх нь. Гэвч энэ талаар ил тод ярьдаггүй угтаа бол хаядсан сэдэв юм байна. Энэ орон зайг нөхөж ХБНГУ-ын туршлага дээр үндэслэн герман монголын асрагч, сувилагчдын дэмжлэгтэйгээр байгуулсан монгол хэл дээрх анхны Asargaa.mn сургалт мэдээллийн цахим талбар нээгджээ. Энэхүү цахим талбар яагаад нээгдэх болов, юу хийдэг, ямар үр ашигтай болон хэрхэн германтай холбогдох болсон талаар төслийн санаачлагч Ч. Гэрэлчимэгтэй хийсэн ярилцлагаа үүгээр хүргэж байна. Тэрээр хөгжлийн хамтын ажиллагааны сургалтын төслүүд тэр дундаа байгууллага, хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтын төслүүдэд дээр хориод жил ажиллаж буй ХБНГУ-д амьдардаг туршлагатай мэрэгжилтэн эдийн засагч эмэгтэй юм.
#: Юун түрүүнд асрах ур чадвараа тодруулмаар байна. Энэ ер нь хүний ерөнхий мэдлэгт орох уу, эсвэл нийгмийн ур чадвар уу үгүй бол мэргэжлийн тусгай ур чадвар юм уу?
Бүгдэд нь тийм гэж хариулмаар байна. Яагаад гэхээр, нэгдүгээрт асаргаанд байдаг тодорхой ур чадваруудыг хүн бүр мэдэж байх хэрэгтэй юм. Гудамжинд хүн ухаан алдаад унах тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх нь асаргааны ерөнхий мэдлэгт орно. Ойр дотны хэн нэг нь өвдөх эсвэл ямар нэгэн тусламж хэрэгтэй үед гэр бүлийн гишүүд асаргааны үндсэн суурь ур чадварыг мэдэж байх юм бол тэр хүний амь насыг аврах хүртэл, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны тусламж үзүүлж чадах мэдлэг юм. Тэр утгаараа асаргааны ур чадвар нь ерөнхий мэдлэгт багтдаг, мэдэж байх ёстой зүйлд орно. Хоёрдугаарт асрах нь хүн чанар, хүн байх гэдэг үүднээс харвал нийгмийн чадвар юм. Хуульд хүртэл “тусламж үзүүлэхээс зайлхийсэн” гэсэн зүйл анги байдаг шүү дээ. Нэг талаасаа шаардлагатай үед хүн хүндээ тусламж үзүүлэх үүрэгтэй боловч нөгөө талаасаа асаргаа гэдэг маань зөвхөн ур чадвараар зогсохгүй хүнд тусалья гэсэн нинжин сэтгэл байж гэмээ нь энэ үйл ажиллагаа явагддаг. Гуравдугаарт асаргаа нь мөн мэргэжлийн ур чадвар юм. Яагаад гэвэл асаргааг хийхдээ заавал арга зүй буюу техникийг мэдэх шаардлага байдаг. Урт хугацаанд мэргэшсэн мэрэгжлийн ур чадвар байж болно. Эсвэл манай цахим хуудаснаас богино хугацааны бие даасан сургалтаар авах боломжтой.
#: Тэгэхээр эдгээр чадваруудыг Асаргаа.мн цахим хуудаснаас суралцах боломжтой юу?
Асаргааны суурь мэдлэг, мэдээлэл, ур чадваруудыг олгох платформ буюу цахим талбарыг бид аль болох олон хүнд хүргэх үүднээс нээсэн юм. Монгол орны өнцөг булан бүрээс интернэттэй байгаа бүх хүмүүс орж ирэх боломжтой. Хамгийн чухал давуу тал нь асрагч, сувилагч, эмч г.м. мэргэжлийн хүмүүс асаргааны гарын авлагууд боловсруулсан. Үүнийгээ тэд өөрсдийн биеэр үзүүлсэн сургалтын видеонуудыг хийж байршуулсан юм. Анх нийт 50 контенттэй. 20 видео, 20 гарын авлага, 10 нийтлэлтэй гэж бодож байсан ч одоо нилээд нэмэгдчихсэн байгаа. Техникийн урсгал зардлаа нөхөж цаашид улам хөгжүүлэхийн тулд зохих хэмжээний төлбөртэй болно.
Аsargaa.mn портал дээр асаргааны ур чадваруудыг бид зургаан үндсэн бүлэгт ангилсан байгаа. Үүнд асрагааны ерөнхий суурь мэдлэг, асрагчийн эрүүл мэнд, асрагчийн гардан ажиллагааны арга техникүүд, асаргааны хоол хүнс, асаргааны ариутгал, өрөө тохижолт болон эмчилгээний асаргаа гэсэн бүлгүүд орж байна. Гардан ажиллагааны арга техникт жишээ нь яаж хэвтрийн хүнийг эргүүлэх, хэрхэн ариун цэврийн өрөө рүү хүргэх г.м. хамрана. Эмчилгээний асаргаа нь Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэж хэлж болох сувилагчийн ур чадвартай маш нарийн холбоотой асрагааны төрөл юм. Германд бол үүнийг сувилагч гэхээсээ илүү мэргэшсэн асрагч хийдэг. Гэрээр асаргаа хэрэгтэй байгаа өвчтөнүүдэд мэрэгжлийн хүний тусламж зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ бүгд асаргааны санхүүжилтэй шууд холбогдож шийдэгдэнэ.

#: Энэ асуудлыг Герман Улсад хэрхэн шийдсэн байдаг юм?
Герман улсад хүнийг эрүүл болгох, сэргээх, буцаагаад нийгэмшүүлэх бүхэл бүтэн асаргаа сувилахуйн цогц хөтөлбөр байдаг. Энэ нь олон талын мэргэжилтнүүд болон сайн дурын гэх мэт хүмүүсийн хамтын ажиллагаа маягаар явагддаг. Герман их өндөр хөгжсөн орон учраас асаргаа хэрэгтэй үед мэрэгжлийн хүн ирээд л асардаг байх гэж би боддог байсан боловч бодит байдал дээр үгүй юм билээ. Учир нь гэрийн асаргааны өвчтөнд 24 цагийн туршийн асаргааг мэрэгжлийн асрагч хийвэл асар үнэтэй болно. Үүнийг өндөр хөгжсөн Германд хүртэл хийх нь ховор байдаг. Асаргаанд зардал их гарах учраас нарийн мэргэжлийн хүнийг удаан хугацаанд байнга асаргаа хийлгүүлэх боломжгүй юм. Тэгэхээр асаргааны тодорхой нэг хэсгийг мэргэшсэн асрагч нар хийгээд дийлэнх буюу 60-70 хувийг нь ерөнхий мэдлэгтэй, нийгмийн ур чадвартай хүмүүс буюу хамаатан садангууд хийх нь элбэг байдаг. Яг 24 цагийн мэргэжлийн бүрэн асаргааг Германы хүн амын 30% л авдаг. Үлдсэн 70% буюу жишээ нь хагалгаанд ороод гэртээ гарсан хүн долоо хоногт тодорхой цагт л эмнэлгийн шинжтэй асаргаанууд авдаг. Бусад үед нь сургалтанд хамрагдсан сайн дурын асрагчид өөр өөрсдийн төрөлжсөн чиглэлээр ирж асарна. Цус харвасан хүмүүст жишээ нь маш удаан хугацааны олон төрлийн нөхөн сэргээгдэх эмчилгээ шаардлагатай. Энэ нь хэл яриа заслаас эхлээд бие гар хөлийг нь буцаад хэвийн хөдөлдөг болгохын тулд төрөл бүрт мэргэшсэн хүмүүс ирж асардаг.
#: Тэгэхээр Германд асаргаа сувилгааны мэргэжилтнүүд хэрхэн бэлтгэгддэг тухай танилцуулахгүй юу? Монголтой харьцуулахад ялгаа нь юундаа байна, давуу сул тал нь хаанаа байна вэ?
Германы асаргааны мэргэжлийн чанар нь боловсролынх нь системтэй шууд холбоотой. Тэр нь 3 жилийн мэргэжлийн сургалт юм. Үүний зөвхөн 20 хувийг нь сургуульд мэргэжлийн онол сурахад зарцуулаад үлдсэн 80 хувийг нь дадлага хийх журмаар тодорхой цалинтай байгууллага дээр болон эмнэлэг дээр ажиллаж сурна. Онолын мэдлэгийг хүн уншаад мэдчихэж болно харин ур чадварыг нь өөрийн болгох нь тухайн хүнээс шууд шалтгаалдаг тул Германд 3 жилийн сургалтын 80 хувийг дадлага хийлгэдэг систем нь хамгийн том давуу тал юм. Тийм учраас бүх эмнэлэг, асрамжийн газрууд нь өөрсдөө хүмүүсээ авч дадлагажуулаад бэлдэх журмаар боловсон хүчний тодорхой асуудлаа шийддэг. Монголд гэтэл асрагч бэлддэг мэргэжлийн сургууль байхгүй, сувилагч л бэлддэг. Сувилагч нь үнэндээ асаргааны зөвхөн тодорхой нэг хэсэг буюу эмчилгээний асаргааг л хийдэг юм шүү дээ. Бусад асаргааны хэсгүүд нь огт бэлтгэгдэхгүй үлдэж байна.
Сувилагч бэлддэг улсын болон хувийн сургууль Монголд 13 байгаа боловч асрагч бэлддэг хөтөлбөр нь дутуу байна. Эмнэлэгт хагалгаанд орох үед болон дараа нь юу хийх гэх мэтчилэн асрагчийн хийх ойр зуурын, маш багахан хэсэг нь сувилагчийн сургуулийн хөтөлбөрт байхаас биш яг мэргэжлийн онолын мэдлэгтэй асрагч бэлдэхгүй байна. Онолынх хичээлийн хэсэгт нь хүртэл асаргааны хөтөлбөр нь байхгүй юм. Тэгэхээр системийн хувьд, алсыг харвал асрагчийн мэргэжлийн сургууль байх ёстой юм. Үүнтэй зэрэгцээд Монголд эрэлт нь байгаа учраас хэвтэрт байгаа, асаргаа шаардлагатай байгаа хүмүүст асаргаа үзүүлдэг байгууллагууд маань дадлага хийх боломжийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Үүнээс дүгнээд харахад манай хамгийн гол асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбар ч гэлтгүй бүх салбарт мэргэжилтэн бэлтгэхдээ практик хэсэг нь тэр чигээр нь хаягдаж байна.

#: Үнэндээ сүүлийн үеийн сургууль төгссөн хүүхдүүд ажил дээр гараад юу ч чадахгүй байгаа тухай шүүмж их гардаг болсон. Тэгэхээр цаашид яг юун дээр анхаарах ёстой вэ?
Монголд мэргэжилтэн бэлтгэдэг 42 мэргэжлийн сургууль байна. Гэвч тэнд сурч байгаа хүүхдүүдийг байгууллага дээрээ авчраад дадлага хийлгэдэг газар бараг байхгүй байна. Үүнийг Германд худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бүх байгууллагууд тодорхой түвшинд шинэ хүмүүсийг авч сургах үүрэгтэй бөгөөд хуулийн зохицуулалтаар шийдсэн байдаг. Асаргааны компани, байгуллагуд жишээ нь тодорхой тооны сурч байгаа хүмүүсийг авч сургаад дадлагажуулаад түүндээ тодорхой хэмжээний цалинг нь өгөөд 3 жилийн хугацаанд ажиллуулж болно. 3 долоо хоног ажиллаад 1 долоо хоног онолын сургуульдаа явах, эсвэл 2-3 сар ажиллаад 2 долоо хоног сургуульдаа явах г.м. систем нь янз бүр байдаг. Ингээд 3 жилийн дараа дадлага хийсэн сурагч тухайн байгууллагатай болон мэргэжилтэй гүнзгий танилцан сураад, онолын шалгалтаа өгөөд төгсөнө. Монголд яг энэ дадлага хийдэг хэсэг маань дутагдаад байгаа нь харамсалтай.
Германд онол болон дадлагаа хоёуланг нь зэрэг сураад төгсч байхад Монгол зөвхөн онол үзээд л шалгалтаа өгч байна. Төгссөний дараа ажлын байран дээр ирэхээр юу ч мэдэхгүй, багаж тоног төхөөрөмжөө ч ажиллуулж мэдэхгүй зэрэг шалтгаанаар гологддог. Үнэндээ бол тэр голоод байгаа хүмүүс маань өөрсдөө буруутай. Ажил олгогчид өөрсдөө хаалгаа нээгээд тэр хүүхдүүдэд дадлага хийх боломжийг нь олгохгүй учраас тэр хүүхдүүд тэр мэдлэгийг хаанаас мэдэж авах билээ. Үнэндээ номон дээрээс тухайн багажныхаа зургийг харсанаас цаашгүй байгаа. Жишээ нь асаргааны ортой яаж ажиллахыг зөвхөн асаргааны байгууллагад асаргааны ортой ажилласан хүн л мэднэ. Тиймээс энэ асуудлыг бид нар сууриар нь шийдэх хэрэгтэй байгаа юм.

#: Нэгэнт германтай харьцуулж ярьсных германчуудын асаргааны ерөнхий мэдлэг ямар түвшинд байдаг юм? Үүний давуу талыг уншигчидтай хуваалцаач?
Германчууд маш их уншдаг. Тэд бүх төрлийн мэдээлэл сайтайгаас гадна түүнийгээ өдөр тутмын амьдрал дээрээ маш сайн ашиглаж чаддаг санагдсан. Монголын сургалтын нэг онцлог нь арай илүү онол руугаа түлхүү байдаг. Онол маш сайн мэдсэн ч түүнийгээ ашиглаж чадахгүй бол зүгээр л нэг юмны цуглуулга болчих нь шүү дээ. Тийм учраас бид аль болох амьдралд ашиглаж болох мэдлэг, чадвар хүнд олгохыг зорьж байна. Тэгэхээр бидний гаргаж ирсэн санаа буюу asargaa.mn ерөнхийдөө манай орны өнцөг булан бүрт байгаа болосролын түвшин үл хамааран малчнаас доктор хүртэл бүх төрлийн хүмүүс, бүх айл гэр бүлд хамгийн наад захын асаргааны суурь мэдлэг, мэдээллийг аваад, энийгээ ашиглаж чаддаг байвал бид ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд маш том тус болж чадах юм. Германд жишээ нь жолооны курсэд түргэн тусламжийн анхан шатны тусламж үзүүлдэг курсэд заавал суудаг. Яг үүнтэй ижил хүн болгоны байнга мэддэг зүйл байх хэрэгтэй.
Ялангуяа эрүүл мэндийн чиглэлийн мэдлэгийг бид сайжруулах юм бол маш олон эрсдэлээс хамгаалахаас эхлээд эрүүл мэндийн зардлаа хүртэл хэмнэх боломжтой. Миний нэг сэтгэл зовоодог зүйл бол зүрхний шигдээсээр өвдсөний анхан шатны 5 үндсэн шинж юу вэ гэдгийг айл болгон, хүн болгон мэдэж байх хэрэгтэй байна. Сүүлийн үед манай нийгэмд 40 наснаас эхлээд эрэгтэйчүүд маш их зүрхний шигдээсээр нас барж байна. Түүнээс үүдээд бэлэвсэн айлууд, хүүхдүүд өнчин үлдэж байна. Хэдийгээр олон янзын шалтгаанууд байгаа ч гол нь хэн нэгэн зүрхний шигдээсээр өвдсөн шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд тэрийг маш хурдан мэдээд хугацаа алдахгүй эмнэлэг дуудах ёстой юм. Түүнийг мэдэхгүйгээс хугацаа алдаж байна. Тухайн хүний амь насыг, ойр дотныхоо хайртай хүнийг аврах тийм мэдлэгийг хүн болгон мэдэх хэрэгтэй нь наад захын мэдлэг. Тэрийг бол герман хүмүүс мэддэг.

#: Та төслүүд хэрэгжүүлдэг олон жилийн туршлагатай. Мөн Германд амьдарьдаг хүний хувьд Германы нөү-хауг хэрхэн ашиглаж байна?
Тийм, нэг талаас би төсөл санаачилж хэрэгжүүлдэг ажил хийдэг. Төсөл гэдэг маань нэг ёсондоо янз бүрийн орны, янз бүрийн соёлтой, олон янзын ур чадвартай хүмүүсийг нэгтгэж, тодорхой хугацаанд нэг зорилгод хүргэдэг л ажил шүү дээ. Тэгэхээр энэ туршлага надад байна. Нөгөөтэйгүүр бидний энэ цахим сургалт, хүнийг чадваржуулах чиглэл бол манай үндсэн ажил юм. Гадаадад олон жил амьдраад ирэхээр хүн өөрийн эх орон, амьдарч байсан болон амьдарч буй орнуудын хөгжлийг харьцуулдаг л даа. Асаргаа гэдэг сэдэв дээр тусгайлан харьцуулаад үзвэл герман монголын хооронд тэнгэр, газар шиг зөрүүтэй. Дээр дурдсанчлан бид Герман улсын туршлагаас яг юу нь хэрэгтэйг тодруулаад бидний арван хэдэн эмэгтэйчүүд бүгд санал нэгдэн энэ ажил руу зүтгэсэн дээ.
#: Цагаа олсон маш чухал ажил байна. Сэтгэл зүрхээ гарган хийж буй энэхүү ажлыг анхнаас нь мэдэж байсны хувьд би чин сэтгэлээсээ баярлаж байна. Асаргаа гэх энэ “хүнд” сэдэвтэй анх хэрхэн холбогдох болсон түүхээ хуваалцаач. Яагаад энэ төслийг дэмжин ажиллахаар болов?
2020 онд корона цар тахал гараад ид хорионд орсон үед эхэлсэн. Германд амьдардаг найзын минь аав нь төд удалгүй ээж нь цус харваад Монголоос арван мянган километер хол амьдардаг найз минь тэднийгээ асрах хүн байхгүй асуудал үүссэн юм. Нисээд очьё гэхээр коронагаас үүдээд нислэг байхгүй. Найздаа санаа зовж тусалчих санаатай хамт сувилагч хайж байх яг тэр үед нэг найзын маань хэлж байсан санаанд орсон юм. “Монголд асрагч сувилагч нарын мэргэжиийн түвшин маш доогуур байдаг. Асаргааны мэргэжил гэж ер байдаггүй. Энэ тал дээр хамтраад сургалт зохион байгуулья. Манай улсад энэ асуудал огт яригдахгүй байна” гэж их санаа зовж ярьсан найз маань сувилагчаар хорин жил ажилласанаас гадна Ирландад хоёр жил асаргааны газар ажилласан туршлагтай эмэгтэй юм. Ингээд л Монголын асаргааны талаар судалгаа хийж эхэлсэн. 2020оны 9 дүгээр сард эхлээд гурван сарын хугацаанд орон даяар судалгаа хийсэн.
#: Бид гэдгээ тодруулахгүй юу?
Анх санаачилсан сувилагч найзтайгаа эхлээд холбогдсон. Тэгээд багаа цуглуулж эхэлсэн. Германд амьдардаг Монголчуудын ФБ хуудас дээр хүртэл сайн дураар хамтрах хүн хайж буй тухай зар тавьсан. Тэр зарын дагуу дөрвөн мэргэжлийн эмэгтэйчүүд холбогдон сайн дураар оролцохоор боллоо. Монголоос долоо найман хүн мөн дэмжсэн. Ингээд бид нийлээд судалгаа хийж эхэлэхэд нөхцөл бол нилээд хэцүү байсан. Корона цар тахал гарчихсан хориотой үед сувилагч, асрагч нар ачаалал ихтэй ажиллаж байсан боловч ажлынхаа хажуугаар бид хамтдаа зүтгэсээр судалгаагаа хийж дуусгасан.
#: Судалгааны үр дүн ямар байв?
Судалгаагаар хэдэн хүн гэрээр асрагддаг, хэд нь хавдрын асаргаа хийлгэдэг г.м бодит тоо гараад ирж байгаа юм. 6000 гаран хагалгаа хийлгэсэн хүмүүс 6 хоноод л Хавдар судлалын эмнэлгээс шууд гэрт очиж байх жишээтэй. Бодит байдлыг харахаар зүрх өвдмөөр байсан. Тийм учраас чадахаараа бид нийлээд тодорхой шийдлийг санал болгох шаардлага байгаа нь харагдсан. Одоо л хийхгүй л бол нөхцөл байдал улам дордоно. Асаргаатай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүсийн зовлонг нийгэм нь бас сонсохгүй байна. Энэ бүхнээс үүдээд ер нь Монгол айл бүр асаргааны талаар ядаж анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй юм гэж дүгнэсэн. Олж авсан мэдлэгээрээ БИД хүчтэй Монгол хүнийг бий болгож байж л асаргаанд бодит хувь нэмэр оруулснаар гэрээр асруулж байгаа хүний нөхцөл байдал тодорхой түвшинд дээшлэх юм байна гэдэг үүднээс энэ хүмүүсийг нийлүүлж, холбож, чиглүүлдэг тийм л үүргийг гүйцэтгэж байна даа. ?
Монголд нарийн мэргэжлийн асрагчийг сургаж бэлддэг газар байхгүйн улмаас үүнийг нь нөхөн сэргээх газрын бариач гэдэг ч юм уу, эсвэл физик эмчилгээний тодорхой хэсгүүд оролдог байна. Гэвч бодит байдал дээр олон хүнд хүртээлтэй байж чаддаггүй. Асаргааны боолт хийлгэх мэт бусад асуудлыг хавь ойрынхоо таньдаг сувилагчийг ч юм уу гуйж байгаад алдаг оног хийлгүүлнэ. Үнэндээ асаргаа хэрэгтэй олон хүмүүс гэрээр, хамаатан садныхаа гар дээр үлдчихэж байна. Монгол улсын өнөөдрийн хүчин чадлыг судалгаагаар харвал, өрхийн эмнэлэгт гэрээр сувилгаа хийлгэж байгаа хүмүүсийн зөвхөн 10% л хамрагдаж чадаж байна. Статитискаар бол уг нь хориод мянган сувилагч байдаг гэж буй боловч арваад мянга орчим нь л мэргэжлээрээ ажилладаг. Тэгэхээр бодит байдал дээр эмнэлэгт хагалгаанд ороод асаргаанд орсон хүмүүст хавдар гэх мэт хэдхэн том төвүүдээс бусдаар бол өрхийн эмнэлэг л мэргэжлийн асаргааны үйлчилгээ үзүүлэх болж байгаа юм. Монголд асрагч байтугай бүр сувилагч нар маш дутагдалтай байна. Үүнд мэдээж цалин хөлс, ажлын нөхцөл г.м. олон зүйл шалтгаална. Өрхийн эмнэлэг, сувилахуй нь харамсалтай нь өнөөдөр Монголд маш дутмаг байна.

#: Судалгааны үр дүн харахад байдал бол хүнд байгаа юм байна. Гэвч асаргаатай холбогдсон хүмүүсийн зовлонг нийгэм нь сонсохгүй байна гэж хэллээ. Гэрийн асаргаанаас үүсч буй ачаалал, дарамтын тухай хүмүүс ил тод ярихгүй байна уу эсвэл яриад байхад тэднийг сонсохгүй байна уу?
Урд нь төдийлөн анзаардаггүй байж. Асаргаатай холбоотой ажиллаад тод мэдэрлээ. Манай хамаатан садан дотор асаргаатай холбоотой ганц нэг тохиолдол бий. Нэг дүү минь жаахан зөнөгөрсөн хөгшин настай хадам ээжээ асардаг. Өөр нэг дүү хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүүхэдтэй. Бид чадахаараа дэмждэг ч байнга хажууд нь байдаггүй тул яг ямар асуудал тулгардагийг мэддэггүй байж. Тэд ч төдийлөн ярьдаггүй. Энэ сэдвийг судлаад Монголд нөхцөл байдал их хэцүүг мэдээд би хавь ойрынхоо хүмүүс рүү хандаж эхэлсэн л дээ. Энэ сэдвээр ярихыг ородлоо. Гэтэл тэд ярих дургүй байдаг юм байна. Анагаах ухааны салбарт ажилладаг найз нөхөд хүртэл ярих дургүй байв. Нийгэм хямраад, цар тахал гарах гэх мэт стресс ихтэй учраас хүмүүс сөрөг талын зүйлийг байсан ч байгаагүй царай гаргаад байна уу ямар ч байсан ярихаас зайлсхийгээд байгаа нь тод ажиглагдсан. Тэднийг нэг талаараа ойлгож байгаа боловч ярихгүй, ил гаргахгүй, энэ асуудлын төлөө бид чадваржиж, тэмцэхгүй л юм бол нөхцөл байдал улам л хүнд болно. Тэгэхээр энийг ямар нэг байдлаар ил гаргаж бага ч гэсэн хэмжээний шийдэл олох хэрэгтэй санагдсан. Тийм учраас бид өөртөө байгаа бүх боломжоо ашиглан чөлөөт цагаа энэ ажилд зориулаад тодорхой түвшинд урагш ахиулья, ямар нэгэн байдлаар шийдье гэдэг дээр санаа нэгдээд “Бүгдээрээ нэг зүг рүү урагшаа” гэж уриатайгаар фейсбүүк групп байгуулаад л эхэлсэн дээ.
#: Хүнд сэдэв байна. Иргэд өөрсдөө асуудал тулгарахад хүн асрах наад захын мэдлэгтэй болох боломжийг та бүхэн цахим хуудсаараа дамжуулан хүргэж байгаа тухай энэ ярилцлага маань олон хүнд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Яг 2020 оны 08 сараас хойш ерөөсөө амраагүй. Хаях гэхээр болохгүй. Миний зүрх хичнээн удаа балбалзсаж сэтгэл их өвдсөн. Би асаргаа хийдэг, сувилгаа хийдэг хүмүүсийг бурхан гэж байдаг бол бурхан шиг шүтмээр санагдаж байна. Маш хүнд, хэцүү нөхцөлд өөрийн болон өрөөлийн хүнтэй нүүр тулаад амьдралд тэмцэхийн төлөө дэмжиж, нөхөн сэргэхийг нь асраад сувилаад явж байгаа тэр их хүч, тэр их сэтгэлийн тэвчээрийг би үнэхээр их бахархаж байна. Манай багийн гишүүдийг магтан дуулаад, алдаршуулаад ханахгүй.
#: Мэдээж энэ их ажлыг хийхэд санхүүжилт хэрэгтэй. Үүнийгээ хэрхэн шийдэв?
Бид судалгаа хийгээд түүн дээрээ үндэслэн ямар үйлчилгээ хэрэгтэйг тодруулсны дараа сургалт, мэдээллийн цахим талбар гээд юу хийхээ тогтоод төсвөө тооцсон. Ихэнх ажлыг жишээ нь гарын авлагуудыг боловсруулах, судалгаа хийх зэрэгт манай багийн гишүүд сайн дураар үнэгүй хийсэн. Хари зааврлах видео гэх мэтийг төслийн менежер ч юм уу, асрагч, сувилагч нар хийдэг зүйл биш юм. Хэдийгээр энгийн зүйл мэт боловч тодорхой ур чадвар тэгээд дээр нь портал буюу цахим талбарт IT-н нарийн ур чадварууд шаардлагатай болсон учраас бид жижиг төсөл боловсруулаад олон газрууд луу хандса. Хоёр жилийн турш маш олон газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс рүү хандсан. Тэр үед бүх мөнгө корона руу явж байсан. Түүнийг ойлгож байсан. ХБНГУ-ын Улаанбаатар хот дах Элчин Сайдын яамнаас, бид хоёр ч удаа төслийг дэмжиж өгөөч гэж хүсэлт өгч байсан. Ингээд манай эхний 20 видеог, цахим талбарыг байгуулах техникийн хөгжүүлэлт хоёрыг санхүүжүүлэхээр шийд гараад дэмжигдсэн. Энэ видео нарын онцлог нь юу вэ гэхээр яг одоо мэргэжлийн манай асрагч, сувилагч нарын Германд байгаа, сурсан мэргэжлийн асрагч бол гол нөү-хау түгээгч маягаар, хэрхэн гэрээр асаргаа хийх талаар үзүүлсэн сургалтын видеонууд гарсан байгаа.