Герман улс нь Асаргааны ажил үүргээ хэрхэн хийж буйг хянах, сайжруулах зорилгоор асаргааны стандартуудыг боловсруулан мөрддөг. ДЭМБ 1984 онд анхны асаргааны стандардыг нэвтрүүлсэн байна.
Асаргааны стандард гэдэг нь асаргааны бодит гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд бүхий биелүүлж болохуйц үйлчилгээний түвшинг хэлнэ.
Асаргааны стандартад асаргааны тухайн арга хэмжээг дүрслэн, асаргаа бүрийн зорилгыг тогтоодог. Өвчний байдал, асаргааны оношлогооноос хамааран стандартад ямар асуудал, бэрхшээлүүд тулгарч болох, өвчтөн болон хамаатны ямар хэрэгцээг хангах хэрэгтэй зэрэг өргөн хүрээний мэдээллүүд багтана. Өөрөөр хэлбэл асаргааны стандарт гэдэг нь мэргэжлийн асаргааны чанарын баталгаа болдог. Асаргааны стандарт тогтоох нь өндөр хариуцлагатай ажил байдаг.
Асаргааны стандартууд асаргааг сайжруулах зорилготой. Зорилго нь харин шинжлэх ухааны, мэргэжлийн, бодлогын, эсвэл эдийн засгийн шинжтэй гэдгээрээ ялгаатай байдаг.
#: Стандардын ялгаатай хэлбэрүүд
1. Асаргааны үйлдлийн зохион байгуулалтын стандарт
2. Асаргааны арга хэмжээ авах арга зүйн хэрэгжүүлэлтийн стандарт
3. Тодорхой өвчний буюу оношийн үеийн асаргааны стандардтчилсан төлөвлөгөө байдаг.
#: Стандартын хэлбэрүүд
2. Үндэсний хэмжээний (чиглүүлэх стандартууд) нь универсал стандартад суурилан үндэсний хэмжээнд тухайн улсын хуулинд зохицуулан үндэсний асаргааны чанарын түвшинг тогтооно.
3. Байгууллагын (дотоод) стандарт – Тухайн асаргааны байгууллага, компаний дотор хэрэгжих мезо, микро, үйлдлийн журам зэргийг хэлнэ. Энэ нь дотроо
- Ерөнхий үйл ажиллагааны журам стандарт
- Тухайн өвчтөнд зориулсан тусгай журам- стандарт гэж хуваагдана.
4. Асаргааны мэргэжилтний стандарт – 8-12 тооны асаргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн Асаргааны чанарын хөгжлийн Германы Сүлжээ 1999 оноос ажиллан стандартуудыг боловсруулж, нэвтрүүлэх, шалгах ажиллагааг хариуцдаг. Энэ баг жил бүр одоо буй мэргэжлийн стандартуудыг хянан шалгаж, дор хаяж 5 жилийн дараа шинэчилнэ. Стандарт хөгжүүлэхэд Германы Асаргааны зөвлөл оролцдог ба санхүүгийн хувьд холбооны ЭМЯ оролцдог.
ХБНГУ-д мөрдөгдөж буй асаргааны мэргэжилтний стандартууд
| № | Асаргааны экспертын стандартууд | Холбоотой асаргааны бүлэг | Холбоос |
|---|---|---|---|
| 1 | Даралт цооролтоос хамгаалах стандарт | Гардан ажиллагаа | https://www.pflege.de/krankheiten/dekubitus/dekubitusprophylaxe/ https://www.pflege.de/pflegende-angehoerige/pflegewissen/ |
| 2 | Эмнэлэг, асрамжийн газраас гаргах ажиллагааны удирдлагын стандарт эмнэлгээс гарсны дараах асаргаа | Асаргааны үндэс | |
| 3 | Асаргаанд цочмог өвдөлтийн үеийн өвчний удирдлагын стандарт | Эмчилгээний асаргаа | |
| 4 | Асаргаанд унахаас хамгаалах стандарт | Хөдөлгөөн, гардан ажиллагаа | https://www.pflege.de/pflegende-angehoerige/pflegewissen/sturzprophylaxe/ |
| 5 | Асаргаанд шээс\давсагний чангаралтыг дэмжих стандарт | Тусгай асаргаа | |
| 6 | Архаг шархтай хүмүүсийн асаргааны стандарт | Тусгай асаргаа | |
| 7 | Амаар хооллолтыг баталгаажуулах, дэмжихэд чиглэсэн хоол зүйн удирдлагын стандарт | Асаргааны хоол хүнс | |
| 8 | Асаргаанд архаг өвдөлтийн үед хэрэгжүүлэх өвдөлтийн удирдлагын стандарт | Тусгай асаргаа | |
| 9 | Хөдөлгөөн хадгалах, дэмжих стандарт | Хөдөлгөөн, гардан ажиллагаа | |
| 10 | Зөнөсөн хүнтэй хэрхэн харилцах асаргааны стандарт | Тусгай асаргаа | |
| 11 | Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих асаргааны стандарт | Арчилгаа, гардан ажилагаа | |
| 12 | Өөрөөр төрөлтийг дэмжих стандарт ерөнхий асрагч нарт биш харин эх баригч, эх барилтын туслах асрагч нарт зориулсан стандарт |
#: Стандарт хөгжүүлэхэд анхаарах зүйлс
● Асаргааын давуу талууд
● Асаргааны зорилгууд
● Стандартын шалгуурууд
● Үйлдлийг хийх боломжит хувилбарууд
● Ашигласан сурах бичиг, мэдээ материулуудын жагсаалт
● Үүгээр дамжин асаргаанд бий болох өөрчлөлтүүд
● Дээрх сурах бичгүүдийн санаанаас ялгарах байдал
● Стандартын үндэслэлүүдийг дүрслэх
● Биелүүлэхийг зорьж буй асаргааны түвшин
● Шалгагдсан асрагчдийн боловсролын түвшний тухай мэдээ
● Хэт энгийн эсвэл хэт цогц мэдээлэлтэй эсэх
● Стандартыг хариуцагч
● Стандартын хүчинтэй байх хугацаа
● Үүнийг хэн, хэнд хэрэглэж болох вэ?
● Стандарт хэрэгжүүлэхэхд шаардлагатай сургалт хэрэгцээ бий эсэх зэрэг
#: Асаргааны стандарт нэвтрүүлэхэд туслах арван зөвлөмж:
2. ХАМГИЙН ИХ АСУУДАЛ ҮҮСГЭДЭГ нөхцөл байдлаас эхэл
3. Ажилтнуудаа татан оролцуул, стандартаа ХАМТДАА БОЛОВСРУУЛ. Мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүл, сургалтын хүрээнд АШИГЛА
4. Тухайн стандарт ерөнхий журам, хуульд нийцэж буй эсэх, сүүлийн шинэ ШУ-ы мэдлэгт тохирсон эсэхийг ХЯНАН ШАЛГА
5. Бүх ажилчдадаа стандартыг ТАРАА
6. Бүх ажилчид стандартыг ОЙЛГОСОН эсэхийг тодруулж ойлгомжгүй асуултуудад хариул. Шаардлагатай бол СУРГАЛТ хий.
7. Одоогийн стандартад ДУТУУ үлдсэн чухал зүйлсийг НЭМЭН ГҮЙЦЭЭ
8. Бүх ажилчдад тус шинэ стандарт НЭВТРҮҮЛЖ эхэлснийг ЗАРЛАН, нэг хувийг хүн бүрд өгөх ажлыг хий.
9.Стандартын ХЭРЭГЖИЛТИЙГ асаргааны үед ТАНДАХ аргаар ТОГТМОЛ ХЯНА.
Стандартаа дор хаяж хагас жил тутам ТОГТМОЛ шалган, ШИНЭЧИЛ. Ингэхдээ мэргэжлийн ном материал, сэтгүүл, сургалтаар дамжуулан шинэчилсэн түвшинд авчирвал зохистой.
