Эмчилгээний асаргаа

Цус харвалтын тухай

Цус харвалтын тухай

 явц, хүндрэл, шалтгаан, эрсдлийн хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт

(эх үүсвэр: https://www.toppharm.ch/krankheitslexikon)

(1-р хэсэг)

Дахин харвахаас хамгаалах, нөхөн сэргээх

Цус харвасан хүмүүс дахих эрсдэл өндөр байдаг. Ялангуяа шинж тэмдэг нь илрэнгүүт хурдан алга болдог хөнгөн хэлбэрийн харвалт\дайрлагын үед эрсдэл бүр их.  Хоёр дахь удаагийн бүрэн харвалт эхний харвалтаас их удалгүй  бараг нэг долоо хоногийн дотор дахин тохиодог!

Иймд эмч нар харвалт дахих эрсдлийг бууруулахын тулд даруй эмчилгээ эхэлдэг.

  1. Өвчтөнд цус шингэлэх эм ууна. Ихэвчлэн аспорбины хүчил, клопидогрел заримдаа дипоридамолтой хослуулж уудаг.
  2. Зарим өвчтөнд судасны нарийслын эсрэг антиагуланц, антитромботик фендрокумон зэргийг ууна.
  3. Хэрвээ хоолойны артер мэдэгдэхүйц нарийссан бол нарийссан хэсгийг авах эсвэл өргөсгөх хагалгаа хийдэг. (Endarteriektomie Angioplastie). Гол нь дахих эрсдлийн хүчин зүйлсийг арилгах, сулруулах зорилготой үүнийг хийнэ.
  4. Даралт багасгах эмүүд нэлээн бичдэг. Эдгээр эм өмнө даралт ихдэггүй байсан ч хэрэглэж, дахих эрсдлийг багасгана.
  5. Цусан дахь өөхний хэмжээ бага байвал эерэг нөлөөтэй. (LDL-Cholesterin 100 mg/dl -с бага) ба шаардлагатай үед жороор ууна.
  6. Нөхөн сэргээлт харвалтаас хойш эхний 24 цагийн дотор аль болох эрт эхлэх ёстой.

Энд өвчтөний зөвхөн биеийн хязгаарлагдсан, алдагдсан хөдөлгөөн болон үйлдлүүдийг дасгалжуулна. (жишээ нь ярих, хөдлөх, гар хөлөө удирдах зэрэг). Сэтгэл зүйчийн хяналтанд давхар байна. Харвалт нь өмнөх дассан амьдралыг эрс өөрчилж болно. Нөхөн сэргээлтээр тухайн өвчтөнийг өдөр тутмын амьдралын өөрчлөлт болон цаашид үргэлжүүлэн мэргэжлээрээ ажиллахад бэлдэхийг хичээдэг.

  1. Нөхөн сэргээлтийн дараагаар харвалтын дараахь асаргаа үргэлжүүлэн эхлэх ёстой. Дараахь асаргаа илүү удаан үргэлжлэх ба нөхөн сэргээлтээр сурсан зүйлийг баталгаажуулахаас гадна хөдөлгөөний хязгаарлалтуудыг үргэлжүүлэн багасгана. Энэ хүрээнд өвчтөн болон тэдний хамаатнууд тухайн шинэ нөхцөл байдалд хэрхэн зохицох ёстой талаар суралцах сургалт, холбоотой бүлэг сүлжээнд хамрагдах явдал их ач тустай. Тэд ихэнхдээ өргөн хүрээнд зөвлөгөө, тусламж, дэмжлэгүүдийг авдаг.

Тухайн өвчтөн  өөрийн бие эрхтний үйлдлүүдийг бүрэн болон хэсэгчлэн хянаж сурахад их хүч, сахилга бат, тэсвэр тэвчээр шаардлагатай. Эдгээр хязгаарлалтууд цаашид хадгалагдан үлдэх эсвэл харвалтын нөлөөгөөр нас барах тохиолдлууд их гардаг.

 (үргэлжлэл бий)

(2-р хэсэг)

Харвалтын явц, хүндрэл, онцлогууд

Мэргэжилтнүүд харвалтыг

  1. бүрэн харвалт
  2. түр харвалт гэж ангилдаг байсан.

Бүрэн харвалтын үед шинж тэмдгүүд 24 цагаас илүү хугацаагаар үргэлжлэн, хүнд хохирлууд учруулдаг. Түр зуурын харвалтын үе буюу түр зуурын ишемын дайрлагын үед (TIA) шинж тэмдэг хүндрэлүүд нэг өдрийн дотор арилдаг. Гэхдээ түр зуурын дайрлагад өртсөн хүмүүсийн тархинд үзлэг хийхэд гэмтэл учирсан байдаг ба түүнээс гадна тэдний тодорхой хувь нь хэдэн хоногийн дараагаар бүрэн харвалтад  өртдөг. Иймээс өнөөдөр  TIA буюу түр зуурын дайрлага эмнэл зүйн хувьд бүрэн харвалтаас илүү чухалд тооцогддог. Мэргэжилтнүүд түр харвасан TIA-өвчтөнүүдийг харвалтын төвд яаралтай бүрэн үзлэгт оруулдаг.

Харвалт ихэнхдээ маш хүнд эмгэнэлтэй явдал байдаг. Харвалт амьдралын бүх хэсгийг өөрчилж болох ба олон тооны ур чадварууд төрмөл болон сурснаас үл хамааран алга болдог.

  • Элбэг тохиолдолд саажилт, залгих, ярих, мэдрэх үйлдлүүд саатан, сэрэхүй, өдөөлтыг үнэлэх, боловсруулах, ой тогтоолт, анхаарал тэрчлэн сэтгэл зүйн өөрчлөлтүүдэд өртдөг.
  • Эдгээр хязгаарлалтуудад хүн бүр буюу тархи бүр өөрөөр хариу үйлдэл үзүүлнэ. Зарим өвчтөн маш хурдан нөхөн сэргээгдэж, бүх хязгаарлалтуудыг залруулдаг бол зарим нь бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах чадвараа сэргээхэд олон сар жил шаардагддаг.Саатал гажгууд харвалтын дараа түргэн багасч буй бол сайжрах тэмдэг гэж үздэг.
  • Эдгэрэлт тархинд хэр их хохирол учирснаас хамаардаг. Хэрвээ тархины багахан хэсгийг хамарсан бол эдгэрэх боломж илүү их. Настай хүмүүс ялангуяа 70-с дээш насныхан  илүү удаан, бүрэн бус  эдгэнэ. Эцэст нь хэлэхэд элдэв хүндрэлүүд эдгэрэлтийг удаашруулдаг.
  • Швецарьт харвалтын эхний сард харвасан 5 хүний нэг нас бардаг. Цаашлан харвалтын хүнд үеийг давсан 3 хүний нэг бүрэн эдгэдэг. Бүрэн эдгэсэн 3 хүний нэг бие даан амьдрах чадвартай байна. Үлдсэн хүмүүсийн гуравны нэг нь харвалтаас үүдсэн гэмтлээс шалтгаалж байнгын асаргаа хэрэгтэй болдог.

(3-р хэсэг)

Цус харвалтын дараахь түгээмэл хүндрэлүүд

Харвалтын дараахь бие хөдөлгөөн хоригдмол, хэвтрийн хүнд элдэв хүндрэлүүд тохионо. Иймд харвалтын тасгийн асаргааны  баг боломжтой бол харваснаас хойш 24 цагийн дотор хөдөлгөх хэрэгтэй. Ингэснээр уушиг устах, хөл хавагнах, даралтын шархны эрсдлийг бууруулна.

Харвалтын дараахь хүндрэлүүдэд:

  • Залгиурын гэмтлээс шалтгаалсан уушигны үрэвсэл хатгаа: Залгиурын саатлаас үүдэн хоолны үлдэгдэл, шингэн зүйлс зэрэг гадны биет уушиг, амьсгалын зам руу ордог. (Буруу хоолой руу орох) Ингэснээр уушиг үрэвсэж, халдварт нян бактери үржих боломж үүснэ.
  • Шээсний замын халдваруудӨвчтөн давсгаа хянаж чадахгүй үед асрагчид хиймлээр буюу гуурсаар шээлгэх үе байна. Гуурсанд бактери суун бөөр давсагны үрэвсэл халдвар үүсгэж болно. Гэдсээр дамжин давсаг руу орох гуурсны үзүүрт ихэвчлэн үүрлэнэ.
  • Хөлний тромбоз хаван (TVT) буюу уушигны хаванХэвтрийн дэглэмээс болж цус бүлэгнэн, судас бөглөрч болно. Энэхүү эрсдлийг эртнээс хөдөлгөж эхэлснээр, физик эмчилгээ, хангалттай шингэн өгөх, цус шингэлэх эм тэрчлэн тохирсон тромбозны оймс өмсгөн бууруулж болно.
  • Хэвтрийн буюу даралтын шарх (Dekubitalgeschwüre):Хөдөлж чадахгүй оронд байнга хэвтдэг өвчтөнүүд яс цоортлоо шархалдаг.
  • Таталт өгөх:100-аас 4 хүнд таталт өгдөг. Ийм хүмүүст 6 сар хүртэл хугацаагаар эмийн эмчилгээ хийдэг. Шалтгаан нь ихэнхдээ шингэний дутагдал, халуун, халдвараас болдог.
  • Тархины даралт, тархины хаван: харвалтын эхний 3 хоногийн дотор тархи хавагнан, тархинд шингэн цугларч болно. Ингэснээр тархинд очих даралт ихсэнэ. Энэ хүндрэл амь насанд аюултай тул эрчимт эмчилгээнд орно.

(4-р хэсэг)

Харвалтын шалтгаан, эрчдлийн хүчин зүйлс, давтамж, тархалт

Харвалт тархийг хүчил төрөгчтэй цусаар хангах цусны судас бөглөрөх, эсвэл тархинд цус алдсанаар үүснэ.  Зүгээр байж байгаад ийм зүйл тохиохгүй. Энэ хоёр тохиолдолд хүргэх шалтгаан ба эрсдлийн хүчин зүйлсүүд байдаг:

Ишимийн цус харвалтын эрсдэлийн хүчин зүйлс

Канадын судлаачид  22 орны хэдэн зуун харвалтын өвчтөний мэдээг судлан үнэлсэн. Эндээс эрсдлийн хүчин зүйлсийн жагсаалт гарсан ба 10 харвалтын 8-д шалтгаан болсон эхний 5 эрсдлийн хүчин зүйлст:

  1. Даралт ихсэх явдал харвалтын эрсдлийн 2.5 дахин ихэсгэдэг ба 3 харвалтын хоёр нь энэ шалтгаантай.
  2. Тамхи бол харвалтын эрсдлийг 2 дахин ихэсгэдэг ба 5 харвалтын нэг нь энэ шалтгаантай.
  3. Бэлхүүсний жин ихдэлт буюу бүдүүрэх («Алиман хэлбэрт»)
  4. Буруу хооллолт
  5. Хөдөлгөөний дутагдал

Эдгээрийн дараа жагсах тэргүүлэх эрсдлийн хүчин зүйлсүүдэд:

  1. Чихрийн шижин
  2. Архины хэрэглээ
  3. Сэтгэл зүйн дарамтууд (жишээ нь: ачаалал, айдас, санаа зоволт) ба
  4. Зүрхний өвчнүүд (архаг зүрхний дутагдал, зүрхний шигдээс, зүрх савлах).
  5. Жирэмснээс хамгаалах дааврын эм, энэ нь дангаар тромбоз, харвалтын эрсдлийг бага зэрэг ихэсгэх ч, тамхитай хосолбол харвах эрсдлийг эрс ихэсдэг.
  6. Тэрчлэн цэвэршилтийн үеийн дааврын эмчилгээ бас эрсдлийг ихэсгэдэг.

 Тархины цус харвалтын эрсдлийн хүчин зүйлс

Тархины цус алдалт

  1. ихэвчлэн осол бэртлээс үүддэг.
  2. Эрсдлийн 2 дахь хүчин зүйлсэд Артерийн хананы уут хэлбэрийн хонхорхой үүсгэдэг Анойрузма ордог.  Энэ нь ихэнх тохиолдолд артерсклеорозоос үүддэг. Энэ нь цаанаа эрүүл бус  амьдралын хэв маягаас үүдэлтэй. Үүнд:
  • даралт ихсэлт,
  • цусны сахар ихдэлт,
  • хлостерин ихдэлт
  • илүүдэл жин,
  • хөдөлгөөний дутагдал
  • тамхи болно.

Харвалтын тархалт – Швецарьт жилдээ 15000, Монголд жилдээ 1000-3000 хүн цус харвадаг. Бусад зүрх судасны өвчингүүд, шигдээс ба уушигны эмболи зэрэгтэй хамтдаа аж үйлдвэржсэн орнуудад үхлийн 3 дахь гол шалтгаан болж байна. Цус харвалт нь тахир дутуу болох, гол шалтгаан, зөнөглөх хоёр дахь шалтгаан болж байна.

(5-р хэсэг)

Цус харвалтаас урьдчилан сэргийлэх

  • Тогтмол хөдөлж,
  • тэнцвэртэй хүнслэж,
  • илүүдэл жингүй,
  • тамхи татахгүй эрүүл амьдарвал цус харвалтаас аяндаа сэргийлнэ.

ТЭРЧЛЭН:

  • Даралт ихтэй бол эмчлүүлэх ёстой. (цусны даралт, цусны сахар, цусны өөх) Зүрхний дэлсэлттэй хүмүүс ихэвчлэн эм уудаг. (Antikoagulanzien, Acetylsalicylsäure).
  • Хэрвээ хүзүүний гол артери хэт нарийссан бол урьдчилан хагалгаа хийлгэж харвалтаас сэргийлж болно.
  • Суурь өвчлөл болох Цусны даралт ихсэлт, цусны өөхний холестрины хэтрэлт таргалалт, чихрийн шижинг ЭМЧЛҮҮЛЭХ:
    • эдгээр өвчнүүдийг үзүүлэлтүүд хэвийн болтол тууштай эмчлүүлнэ.
    • Эрүүл амьдралын хэв маяг энэ эмчилгээг дэмжинэ.
  • Эрүүл хүнслэх –Тэнцвэртэй, олон төрлийн, хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэж илүүдэл жингээс зайлсхийнэ.
    • Асуудалтай хүнсүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулсан олон хүнсний бүтээгдхүүн ордог ба түүнээс татгалзах (жишээ нь: бэлэн хоолнууд), ийм хоолнуудад маш бага хэмжээнд хэт их калори буюу илчлэг байх байдаг. Цаашлан ийм хоолнууд таагүй ханасан тосны хүчлүүд, их хэмжээгээр чихэр, давс нууцлагдмал байдлаар агуулсан байдаг.
    • Бас чихэрлэг шүүс ундаанууд, энергийн ундаанууд илүүдэл жин, чихрийн шижин, зүрх-судасны өвчнүүдийн эрсдлийг ихэсгэдэг.
    • Хангалттай хэмжээний шинэ жимс, хүнсийг ашиглаж, хэрэглэвэл сайн нөлөөтэй (жишээ нь: жимс, ногоо,
    • бүтэн үрийн бүтээгдхүүн, тарган загас, туранхай мах, тослог багатай сүүн бүтээгдхүүн энд орно.
  • Ханасан тосны хүчлүүдтэй хүнсээ ханаагүй тосны хүчилтэй хүнсээр орлуулахыг оролд. Ханасан өөх тосны хэмжээ хүнсний илчлэгийн 30%-с бага байх ёстой.
  • Даралт ихтэй хүмүүс давсны хэрэглээгээ багасгавал зохино.
  • Хангалттай, байнгын хөдөлгөөн хийх – Зүрх судасны системээ сайжруулахын тулд:
    • долоо хоногт 4 удаа, 30 минутын, дунд түвшний, жигд ачаалалтайгаар дасгал хийх нь нэг удаа 2 цагаар хамаг хүчээрээ хийхээс илүү нөлөөтэй.
    • Ачааллаа хувь хүн бүрд зохистойгоор тогтоох ба эргэлзэж байвал эрүүл мэндийн шинжилгээ хийлгэн тогтоолговол дээр.
    • Аль болох залуу насандаа дасгал хийж эхлэх тусам үр дүн өндөр.
    • Биеийн тамир, эрүүл мэнд, зүрхний дасгалын бүлгүүдэд бүртгүүлэн, тогтмол хийвэл хялбар.
  • Хөдөлгөөн бүр хөдлөхгүй байснаас дээр. Цахилгаан шатны оронд энгийн шатаар өгсөх, театрын яг өмнө машинаа тавьснаас арай хол тавиад алхаж очих зэрэг өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөнтэй хослуулах олон боломжууд бий.
  • Илүүдэл жингээ хасах – Биеийн жинг хэвийн хэмжээнд барих нь таргалаад хасахаас илүү чухал.
    • Эрүүл хооллож, байга хөдөлбөл биеийн жингээ барина.
  • Тамхинаас татгалзах – Никотин нь
    • даралт ихсэлт,
    • артерын судасны хана калкжин зузаарах,
    • цус харвах,
    • зүрхний шигдээс,
    • зүрхний хэмнэлд алдагдах зэрэг бусад өвчний эрсдлийг ихэсгэдэг.

Тамхи, цигар, гаансны утаанд уушигны өвчин, залгиур, мөгөөрсөн хоолой, улаан хоолой, уушиг, ходоод, бөөр, давсаг, нойр булчирхайн хорт хавдар үүсгэх эрүүл мэндийн эрсдлийг өгсөх 4000 орчим бодис агуулагддаг.

Тамхи хаях нь хэзээд тустай. Тамхинаас гарахын тулд сургалт, никотины эм, татгалзах эм зэрэг бүх аргуудыг ашиглан үр дүнг ихэсгэхэд анхаарах ёстой.

  • Бусад өвчин, халдвараас сэргийлэх – Зарим өвчин, халдварууд даралт болон зүрх судасны эмгэгүүдийг ихэсгэдэг. Үүнд:
    • бамбай булчирхайн илүүдэл,
    • бөөрний архаг дутагдал,
    • тулай
    • амьсгал зогстол хурхирах дутуу унталт
    • буйлны үрэвсэл зэрэг орно.
  • Хэт дарамт, ачааллаас зайлсхийх, бууруулах
    • Хэт их ажил
    • Олон нийтийн бөөрөлхөлт
    • Айдас,
    • Мөнгөнд болон ойр дотныхоо хүнд санаа зовох,
    • Нойргүйдэл
    • Хэт их дуу чимээ зэрэг олон зүйлс ачаалал үүсгэнэ.

Удаан хугацаанд эдгээр дарамт шахалт нь зүрх, судсанд гэмтэл учруулна. Хэт ачаалал нойргүйдэлд хүргэн, дархлааг сулруулж, цусан дэхь үрэвсэл үүсгэгчдийн хэмжээг ихэсгэн судасны хананд  өнгөр үүсгэнэ.

  • Ачаалалаас зайлсхийж чадахгүй өдөр тутумын ачааллын нөхцөлөө ажлын хамтрагч, гэр бүл, түнш зэрэг бусад оролцогчидтой хуваалцаж багасгахыг оролдох хэрэгтэй.
  • Ачаалал багасгахад тайвшруулах арга техникүүд тустай
  • Амьдралын хэмнэлээ хадгалах –Ээлжийн ажилтнууд бусад хүмүүсээс илүүтэй чихрийн шижин, даралт ихсэлт, харвалт, шигдээсэнд өртдөг.  Тэд нойргүйдэл, сэтгэл гутралд ихээр автдаг. Өдөр  тутмын зөв тогтмол амьдралын дэглэм бие организмыг хамгаалдаг.
  • Нийгмийн идэвхтэй байх – Нийгмийн харилцаанд орох. Ганцаараа амьдардаг ганцаар их байдаг хүмүүс зүрх судасны өвчний эрсдэл ихтэй. Нийгмийн идэвхтэй харилцаа нь бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал үүрэгтэй.
  • Сайн амарч унтах – Унтаж чадахгүй байх, гүн нойрсохгүй сэргэг унтах, тэрчлэн тайван бус унталт даралт ихсэх, шигдээс, харвалтын эрсдлийн ихэсгэнэ. Онцгой аюултай нь шөнө амьсгал авч чадахгүй хурхирч, тайван бус амрах хэлбэр болно. (Apnoe).
  • Сэтгэл гутралаас хамгаалах, эмчлүүлэх: Судалгаагаар сэтгэл гутралтай хүмүүс 30-50% өндөр шигдээс болон харвалтын эрсдэлтэй байна
  • Архи, Кофе, хар тамхи эмний хамаарлаас сэргийлэх гарах –Архинаас татгалзах. Судалгаагаар архинй маш бага хэрэглээ зүрх судасны эрсдэлд өртөх магадлалтай нь нотлогдсон. Иймд анагаахын мэргэжилтнүүд:
    • эрэгтэй хүнд, өдөрт, 25 грам согтууруулах ундаа
    • эмэгтэй хүнд, өдөрт, 20 грамм согтуруулах ундаа
    • өдөрт 2 аяга кофе аюулгүй гэж тооцдог.

Кокайны утаа  тамхинаас конденсат өндөр тул уушиг, судсанд  илүү хортой. Америкт 18-45 насны зүрхний шигдээсний үхлийн шалтгааны дөрөвны нэгд кокайны хэрэглээ орж байна. Татсаны дараахь эхний цагуудад шигдээсний эрсдэл 24 дахин, цус харвах эрсдэл 2 дахин ихэсдэг байна. Сэргээшийн эм, химийн гаралтай өдөөгчид (Ecstasy, Crystal Meth) зүрх судасны өвчин болон чихрийн шижинг ихэсгэхээс гадна эдгээр өвчний үүсгэлтийг дэмждэг.

  • Зарим эмийн хэрэглээний дагалдах нөлөөнөөс хамгаалах – Хэрвээ цусны шинжилгээ хэвийн бус бол тухайн хүн эмчдээ хэрэглэж буй эмийн талаар мэдээлэн, зохистой өөр эмээр орлуулж, эрсдлийг багасгаж болно.
    • Сэтгэл гутралын эсрэг зарим эмүүд (Antidepressiva) бас үе мөчний эмүүд зүрх судасны өвчний эрсдлийн өсгөдөг.
    • Цус шингэлэх эм (цус бүлэгнэлээс сэргийлэх): Acetylsalicylsäure, Clopidogrel, Phenprocoumon
    • Даралт бууруулах эм  (Antihypertonika) бүгдийг зөвхөн эмчийн заавраар зохистой тун хэмжээгээр хяналтанд хэрэглэнэ.

Та тус нийтлэлийг үнэлнэ үү?

Одон дарж үнэлгээ өгнө үү!

Нийт үнэлгээ 4.3 / 5. Үнэлгээ өгсөн тоо: 11

Үнэлгээ байхгүй байна! Та анхны хүн байж яагаад болохгүй гэж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн