“Гурван билэг – сувилахуйн гайхамшиг” ТББ –н Asargaa.mn гэрийн асаргааны сургалт мэдээлийн цахим талбарт тавтай морилно уу?
Asargaa.mn цахим талбарыг ХБНГУ-н ЭСЯ-ы санхүүгийн дэмжлэгтэйгээр, монгол, германы асаргаа сувилгааны мэргэжилтнүүд хөгжүүлэн, нээлээ.
Тус цахим талбарын зорилго бол: Монгол улсад асаргааны хүний нөөцийг чадавхжуулж, улмаар асаргааны чанар, нэр төрлийг олшруулж, МОНГОЛ ХҮНИЙ АМЬРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЯВДАЛ болно.

Asargaa.mn  сургалт, мэдээллийн цахим талбар

  • Гэрээр асран хамгаалагч, асрагчид мэргэжлийн асаргааны үндсэн суурь мэдлэг, мэдээлэл, аргачлалыг байнга авах боломж бүрдүүлэн
  • Монгол орон даяар бүх асран хамгаалагчид, асаргааны мэргэжилтнүүд, асаргаатай холбоотой материал, эм ханган нийлүүлэгч, эмнэлэг, асаргааны төв, бодлого боловсруулагч зэрэг гол оролцогч талууд  холбогдох, туршлага,  мэдээлэл солилцох боломж олох юм.

“Зүрх ~ мэдлэг ~ гар” уриатай Asargaa.mn цахим талбарын үйлчилгээнд:

1. АСАРГААНЫ ЗААВАРЧИЛГАА

Асаргааны зааварчилгаа (асаргааны 6 бүлгээр 20 орчим сэдэв) – зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид 24 цагаар ашиглаж, суралцах

2. АСАРГААНЫ ҮЗҮҮЛЭН ВИДЕОНУУД

Асаргааны үзүүлэн видеонууд (6 бүлгээрх 20 видео) - бүртгэлтэй хэрэглэгчид 24 цагаар ашиглаж суралцах

3. БЛОГ

Долоо хоног тутам Германы асаргааны практик ноу хау шинэ мэдээллүүд

4. СУРГАЛТ, ВЭБИНАР

Улирал тутамд явагдах саргааны сургалт, вебинаруудад 20%-ийн хямдралтайгаар хамрагдах эрх

5. АСАРГААНЫ ТҮНШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

Асаргааны зар, асаргааны түншүүдийн мэдээ – байнга авах боломжууд багтаж байна.

Тэрчлэн Асаргаа бэлгийн карт авах, лого түнш болох,  контент ивээн тэтгэгч, контент хөгжүүлэгч, мэдээллийн түгээгчээр  хамтран ажиллах, ТҮНШЛЭХ өргөн боломжууд Танд нээлттэй байна.
Asargaa.mn цахим талбарыг ажиллуулагч “Гурван билэг – сувилахуйн гайхамшиг” НҮТББ 2019 онд байгуулагдсан ба үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өндөр, настан, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, дэмжих, бүх төрлийн сургалт, семинар зохион  байгуулах явдал болно.