БҮРТГҮҮЛЭХ, ГИШҮҮНЧЛЭЛ ҮҮСГЭХ ЗААВАР

Та дараах товч заавартай сайтар танлцаарай.
1-р арга: Хэрэглэгч өөрөө эхлээд бүртгүүлээд, дараа нь төлбөр төлж гишүүн болсноор, АРГА ЗҮЙ-хаалттай/төлбөртэй хэсэгт дуртай үедээ нэр, нууц үгээ ашиглан нэвтрэх ашшиглах эрх нээгдэнэ.
2-р арга:  Бэлгийн карт аваад, бусдад явуулаад, карт авсан хүн нь бүртгүүлж, кодоо өгснөөр гишүүнчлэл үүсэж АСАРГААНЫ АРГА ЗҮЙ төлбөртэй хэсэгтт дуртай үедээ нэр нууц үгээ ашиглан нэвтрэх ашиглах эрх нээгдэнэ. Бүртгүүлнэ гэдэг хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээллээ 1 удаа өгөн сан үүсгэж буй хэрэг, гишүүн болох гэдэг төлбөртэй хэсгийн ашиглах эрх нээгдэж буй хэрэг. бэлгийн карт авах гэдэг төлбөртэй АРГА ЗҮЙ хэсэгт буй контентуудыг хэдэн сараар ашиглэх төлбөр хийгдсэн гэхдээ ашиглах хүн нь өөр гэсэн үг. Бэлгийн код идвэхжүүлнэ гэдэг гишүүн болж, төлбөртэй АРГА ЗҮЙ хэсэгт нэвтрэх эрх нээгдлээ гэсэн үг. НЭВТРЭХ гэдэг бүх төлбөр төлсөн гишүүд дуртай үедээ нэр нууц үгээрээ АРГА ЗҮЙ хэсгээс сонгосон сарын турш дуртай контентээ үзэхийг хэлнэ.

БҮРТГҮҮЛЭХ, ГИШҮҮНЧЛЭЛ ҮҮСГЭХ ЗААВАРЧИЛГАА ВИДЕО

БҮРТГҮҮЛЭХ

Facebook эрхээр бүртгүүлэх

1.asargaa.mn хаягаар орно.
2. Гишүүнчлэл цэснээс БҮРТГҮҮЛЭХ гэж сонгоно.

3. Continue with Facebook товчлуур дээр дарна.


4. Дараагийн Please enter your password to continue гэсэн цонхны Password хэсэгт та өөрийн facebook-ийн нууц үгээ оруулаад Continue товчлуур дээр дарж бүртгүүлнэ.


5. Гарах: Вэбийн зүүн дээд буланд байх Миний бүртгэл дээр дараад нээгдэх цэснээс Гарах гэсэн командыг сонгоно.

Имэйл-ээр бүртгүүлэх

Байнга ашигладаг имэйл хаягаараа бүртгүүлнэ үү. Хэрэв та facebook түлхүү хэрэглэдэг бол facebook-ээрээ нэвтрэхийг зөвлөж байна.
1.asargaa.mn хаягаар орно.
2. Гишүүнчлэл цэснээс БҮРТГҮҮЛЭХ гэж сонгоно.

3. Бүртгүүлэх хэсгийн Имэйл хаяг хэсэгт байнга ашигладаг имэйл хаягаа оруулаад Бүртгүүлэх товчлуур дээр дарна.


4. Хэрэв имэйл хаягийн формат зөв бол шууд бүртгэл үүсэх ба таны мэйл рүү нууж үгийн тохиргоог хийх тухай мэйл ирнэ.
5. Өөрийн мэйл рүү шилжээд нууц үг тохируулах холбоос дээр дарж нууц үгийг тохируулна. Нууц үг тохируулах холбоос Spam хавтаст ирж магадгүй учир Spam хавтсаа шалгаарай.
6. Дараах зурагт харуулсан төстэй имэйл ирэнгүүт Click here to set your new password холбоос дээр дараад нээгдэх цонхонд нууц үгээ оруулаад баталгаажуулна.

Гарах: Вэбийн зүүн дээд буланд байх Миний бүртгэл дээр дараад нээгдэх цэснээс Гарах гэсэн командыг сонгоно.

НЭВТРЭХ

Facebook эрхээр эсвэл Имэйлээр нэвтрэх

1. asargaa.mn вэб рүү орох
2. Гишүүнчлэл цэсний Нэвтрэх командыг сонгоно.
3. Facebook-ээрээ нэвтрэх бол Continue with Facebook товчлуур дээр дарна
3. Имэйлээр нэвтрэх бол Имэйл хаяг, нууц үгийг оруулаад Нэвтрэх товчлуурыг дарна.

ГИШҮҮНЧЛЭЛ

1, 3, 6, 12 сарын эрх худалдаж авах

1.asargaa.mn хаягаар ороод бүртгүүлсэн эрхээрээ(facebook, имэйл хаягийн аль нэгээр) нэвтэрнэ.
2. Гишүүнчлэл цэснээс ГИШҮҮНЧЛЭЛ гэж сонгоно.


3. 1, 3, 6, 12 сарын эрх сонгох хэсгээс тохирох хэсгийн доод талын хэсэгт байх Subscribe гэсэн үг дээр дарна.

4. Вэбийн баруун хэсэгт нээгдэх САГС цонхны БАТАЛГААЖУУЛАХ гэсэн товчлуур дээр дарна.

5. Дараагаар нээгдэх цонхны зүүн хэсэгт Худалдан авагчийн мэдээллийг оруулаарай.

6. БАНК ШИЛЖҮҮЛЭГ: Хэрэв та Qpay-ээр төлбөрөө төлөх боломжгүй бол дансаар төлна. Энэ тохиолдолд Банк шилжүүлэг гэсэн хэсэгт байгаа Хаанбанк, 5475096669, Гурван билэг – Сувилахуйн Гайхамшиг НҮТББ руу төлбөрөө шилжүүлнэ. Бид банкны хуулгаа шалгаад таны төлбөрийг нягталсны дараагаар таны эрхийг идэвхжүүлэхийг анхаарна уу! Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичнэ үү.

7. QPAY: Та Qpay-ээр төлбөрөө төлөхөөр Qpay сонголтыг идэвхжүүлээд SignUp Now Товчлуур дээр дараад гарч ирэх Qpay кодыг гар утсандаа уншуулан төлбөрөө төлнө. Төлбөр төлөгдсөний дараагаар асаргааны гарын авлагууд, видеонуудыг үзэх боломжтой болно.

Бэлгийн карт худалдаж авах

Бэлгийн карт илгээхийн өмнө asargaa.mn вэб рүү бүртгэлтэй эрхээрээ нэвтэрнэ үү.
2. Гишүүнлэл цэсний Нэвтрэх командыг сонгоод хэрэглэгчийн мэдээллээ оруулаад нэвтэрнэ.
3. Вэбийн Бэлгийн карт командыг сонгоно. Дараах жишээ зурагт 6 сарын эрхтэй бэлгийн картыг сонгосон байна.

4. Дараагаар нээгдэх цонхны мэдээллийг оруулаад, дахин нягталж шалгаад ADD TO CARD Товчлуур дээр дарна.

5. Дараагийн цонхны САГС ХАРАХ холбоос дээр дараарай.

6. Дараагийн цонхны PROCEED TO CHECKOUT холбоос дээр дарж төлбөр төлөх хэсэг рүү шилжээрэй.

7. Төлбөр төлөх цонхны зүүн хэсэгт худалдан авагчийн мэдээллийг оруулна.


8. Баруун талын хэсэгт төлбөр төлөх хэлбэрийг(Qpay, Банк шилжүүлэг) сонгоно.

9. Төлбөр төлөгдсний дараагаар хүлээн авагчийн мэйл рүү бэлгийн карт илгээгдэнэ.

Бэлгийн картын кодоороо нэвтрэх

Таны ойр дотны хэн нэгэн asargaa.mn вэбийн гишүүнчлэлийн код бэлэглэсэн бол дараах зааврын дагуу ажиллаж бэлгийн эрхээ идэвхжүүлнэ үү.

1. asargaa.mn вэбэд нэвтэрнэ. Хэрэв хэрхэн яаж бүргүүлж нэвтрэхээ мэдэхгүй байгаа бол энэ хуудасны дээд хэсгээс бүртгүүлэх болон нэвтрэх тухай зааврыг харна уу!

2. Вэбийн гишүүнчлэл хуудас руу орох, https://asargaa.mn/main/membership

3. Танд бэлэглэсэн сарын эрхийн Subscribe товчлуур дээр дарна.

4. Та бэлгийн карт хүлээн авсан уу? хэсэгт товшоод Дараах цонхонд кодоо оруулна уу! гэсэн үгийн дор байх цонхонд бэлгэнд авсан эрхийн кодоо оруулаалаад APPLY GIFT CARD CODE товчлуур дээр дараарай.

5. Бэлгийн картын кодыг идэвхжүүлсэн тухай мэдээлэл бүхий цонх дараах байдлаар харагддаг. Энэ цонхны SIGN UP NOW товчлуурыг дарснаар бэлгийн картыг кодыг идэвхжүүлэх үйл явж дуусна.

6. Бэлгийн картын кодыг зөв идэвхжүүлсэн бол дараах зурагт харуулсантай төстэй цонх нээгддэг.

Одоо та Асаргааны арга зүй цэс рүү очоод хичээлүүдийг үзэх гэж оролдоорой. Хэрэв хичээлүүдээ, видеонуудаа үзэж чадаж байвал та эрхээ зөв идэвхжүүлсэн гэсэн үг.