ТҮНШЛЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
ТҮНШЛЭХ БОЛОМЖУУД
АСАРГААНЫ ЛОГО ТҮНШ болж байгууллага, өөрийгөө сурталчлах
Хэн хамтарч болох вэ?- Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагууд оролцох боломжтой.
Ямар давуу тал үүсэх вэ?– Лого партнерийн линктэй лого-г asargaa.mn сайт дээр 6-сараас 1 жилийн хугацаанд байршуулах, асаргааны тоног төхөөрөмжийн мэдээллийг зорилтот хэрэглэгчдэд үзүүлэх, лого партнерийн 10-20 хүртэлх асрагч болон сувилагчийг 6 сараас 1 жилийн хугацаанд asargaa.mn сайт ашиглах эрх олгох
Хамтран ажиллах үнийн санал
– Мөнгөн түнш: 6 сарын эрх 500,000₮
– Алтан түнш: 1 жилийн эрх 1,000,000₮
КОНТЕНТ ИВЭЭН ТЭТГЭГЧ болж шинэ асаргааны видео санхүүжүүлэн, мэргэжлийн асаргааг хөгжүүлэн, нийхэмд тустай үйл хийх
Хэн хамтарч болох вэ? Эрүүл мэндийн бус үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн болон хувийн хэвшлийн бүхий л төрлийн байгууллага, иргэд оролцох боломжтой.
Ямар давуу тал үүсэх вэ? Ивээн тэтгэгчийн лого болон брэндийн лого болон ивээн тэтгэлтийн мэдээллийг өөрсдийн сонгосон видео дээр байршуулах бөгөөд, asargaa.mn сайт дээр 5-20 хэрэглэгчийг 1 жилийн хугацаанд ашиглах олгоно. Мөн төслийг ивээн тэтгэснээр нийгмийн хариуцлагаа биелүүлж, өөрийн вэб дээр Asargaa.mn талбарын лого линк тавих эрх авна. Цаашлан эрүүл мэндийн салбарын зорилтот асуудлыг бодитоор шийдэхэд оролцох боломж нээгдэнэ.
Хамтран ажиллах нөхцөл: Видеоны уртаас хамааран
– 3 мин-ын видео 1,5 сая ₮
– 5 мин-ын видео 2 сая₮
– 7 мин-ын видео 2,5 сая ₮
– 10 мин-ын видео 3 сая ₮
КОНТЕНТ ХӨГЖҮҮЛЭГЧ болж шинэ асаргааны видео, агуулга боловсруулан мэргэжлийн асаргааг хөгжүүлэх
Хэн хамтарч болох вэ? -Эрүүл мэнд, асаргааны бүх оролцогч талууд: сэтгэл зүйч, нөхөн сэргээгч, засалч, хэл зүйн мэрэгжилтэн, эмч, асрагч, сувилагч, асаргаа, сувиллын газар, эмнэлэг, эмийн сан, бодлого зохицуулагч, халамж үйлчилгээний төв, асаргааны мэрэгжилтнүүд, эрх зүйч, эрүүл мэндийн даатгал…
Ямар давуу тал үүсэх вэ?-asargaa.mn сайт дээр 5 хэрэглэгчийг 3 сар ашиглах эрх олгох, өөрийн нэр, линкийг Asargaa.mn -д холбох эрх авна.
Хамтран ажиллах нөхцөл: Аsargaa.mn-ийг Asargaa.mn -д асаргааны тулгамдсан асуудал, эрэлттэй сэдвээр контент хөгжүүлэх, хэлэлцүүлэг, ярилцлага хийх, нийтлэх
МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАГЧ болж өөрийн сувгаар Asargaa.mn талбарыг сурталчлан, нийгэмд сайн үйл хийх
Хэн хамтарч болох вэ?– Салбарынхаа олны анхааралд өртсөн, итгэлийг хүлээсэн нөлөөлөгч хувь хүмүүс буюу инфлүенсэрүүд
Ямар давуу тал үүсэх вэ? – Хувь хүний болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой бөгөөд asargaa.mn сайт дээр 5-10 хэрэглэгчийн 6 сараас 1 жилийн хугацаанд ашиглах эрх олгох, нөлөөллийн линкийг Asargaa.mn -д холбох эрх авна.
Хамтран ажиллах нөхцөл: Аsargaa.mn-ийг хэрэгцээт хүмүүст нь хүргэхэд сошиал платформууд дээрх өөрсдийн сувгуудаар сурталчлах, давуу талуудыг танилцуулах бөгөөд Пост, стори, лайв, reels хийж Instagram болон Facebook account-ууд дээрээ байршуулах
СУРГАЛТ ВЕБИНАРЫН ТҮНШ болж сургалтууд хамтран зохион байгуулах
Хэн хамтарч болох вэ?- Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч байгууллагууд, асаргааны мэрэгжилтнүүд
Ямар давуу тал үүсэх вэ?– asargaa.mn сайтад сургагч, багш, зөвлөх, хамтрагчын сүлжээнд холбогдож асаргааны орчин үеийн стандард, ноу хау солилцоно.
Хамтран ажиллах нөхцөл:Аsargaa.mn-д е-сурагч, хамтран хэрэгжүүлэгч санал, холбогдох баримтуудаа ирүүлж, жилийн хуваарийн дагуу гэрээ байгуулж хамтарна.
